2019 оны Ур чадварын сургалтын 2-р ээлж

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны хоёр дахь сургалтаа 2 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар 61 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 32 хүнийг сонгон элсүүлэн суралцуулсан юм.

Тус сургалтыг амжилттай дүүргэж, мэргэжлийн шалгуурыг хангасан 20 суралцагчдад 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээгээ гардуулан өгсөн.

Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд ирсэн зочид

Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын дарга Д.Батсүх

Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагчид:

А.Батбаяр Mongolian trekking ХХК-ны захирал

О.Тулга Nomadic trails ХХК-ны захирал

М.Нарангэрэл Nomadic trails ХХК-ны менежер

Б.Ишбалжир Mongol khan expedition ХХК-ны захирал нар.

    0