Түүхээ хамгаалъя

Вандализмийн эсрэг бүх нийтээрээ тэмцэж, ийм үйлдлийг газар дээр нь таслан зогсоож байх нь эх нутагтаа хайртай хэн бүхний үүрэг гэлтэй.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд "соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах, сэргээн засварлахад идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна" гэж заасан байдаг.

Иймд, хүн бүр түүх археологийн дурсгалт зүйлсээ хамгаалж, түүний ач холбогдлыг үр хойчдоо таниулж байх нь түүхийн чухал дурсгал, үнэт өвөө хамгаалахад нэмэр болох юм.

Түүхээ мэдье, түүхээ хамгаалцгаая.

    1