Search

Аяллын хөтөч тайлбарлагчдын өдөрлөг

2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болсон Аяллын хөтөч тайлбарлагчдын өдөрлөг хөгжилтэй, инээд хөөртэй, өрсөлдөөнтэй, өндөр үр дүнтэй сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.



Эхлээд бид Scavenger hunt тоглоом тоглож, баг болж хуваагдаад баахан хүнтэй танилцлаа. Дараа нь тал тал тийш тарж гүйгээд учир битүүлэг нэрийг хайж оллоо. Монгол бичгээр бичсэн үгийг сүлжээ таагаад нэг ТОМ үг олоод, тэрийгээ газар дээрээс нь хайж оллоо. Овсгоо, гүйлгээ ухаан, мэдлэг, багийн ажиллагаа, хол ойрын хараа гээд ээ дээ мөн ч их инээлдэж байж энэ оньсгийг тайллаа.

Удахгүй Гандан вьювд очоод өндөр сандал дээрээс өндөг доош нь шидэв. Хагарахгүй байна гэж байдаг л юм байна. Багаараа яаж ажилласнаас л болдог юм байна. Дараа нь шалны алчуур дээр сууж байгаад л уралдана гэнэ шүү. Ойрдоо ингэж их инээсэнгүй.


Орой болоод хоолоо идчихээд дууллаа, бүжиглэлээ. Эцэст нь энэ салбарын тэргүүн шилдэг хөтөч нарыг дуудлага худалдаагаар аваад аялалд явах алтан сайхан боломж гарлаа. Хандивын мөнгийг жуулчны зам дээрх хог цэвэрлэх аянд хандивлажээ.

Ирэх жил хурдхан болоосой.



Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

99168741, 86180226

©2019 by Mongolian Professional Tour Guides Association.