Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

99168741, 86180226

©2019 by Mongolian Professional Tour Guides Association.

 
 
Search

Геологи, палеонтологийн сургалт

Палеонтологи, геологийн сургалтанд аяллын хөтөч тайлбарлагчаар ажилладаг 41 хүн, МХТХ-ны 11 сургагч багш нар нийт 53 суралцагч хамрагдсан байна. Сургалт 2019 оны 4 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн хурлын танхимд болов.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн салбартаа амжилттай судалгаа хийж, салбарынхаа хөгжил дэвшилд өндөр хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн доктор, магистр, докторантууд судлаачид нийт 21 цагийн хичээл заасан. Сургалтын агуулгыг палеонтологи, геологи гэсэн хоёр ангиллаар бэлтгэж, суралцагчид маань геологи, палеонтологийн шинжлэх ухааны суурь ойлголтуудтай танилцахын зэрэгцээ Монгол орны аялал жуулчлалын гол гол маршрутуудын үүсэл гарал, хувьсал хөгжлийн талаар сонирхолтой баримтуудтай танилцлаа. Уламжлал ёсоор хүрээлэн буй орчинд ээлтэй хандах бидний уриалга, хандлагыг дэмжиж, сургалтын турш өөрийгөө хөгжүүлэх эрмэлзээрээ мэргэжил нэгт аяллын хөтөч тайлбарлагч нартаа үлгэр жишээ үзүүлэн, улс орноо сурталчлан таниулах ариун үйлсдээ шимтэн ирсэн бүх суралцагчиддаа гүн талархал илэрхийлье.