Search

Зочлох үйлчилгээний ажилтан бэлтгэх хөтөлбөрийн сургалт

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас санаачилсан “Зочлох үйлчилгээний ажилтан бэлтгэх хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь “Хөтөч Тайлбарлагчийн сургалт”-ыг Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо 2019 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 14-ны хооронд 3 удаагийн давтамжтай амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үр дүн

Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар англи, солонгос, орос, хятад, турк, япон хэлтэй 491 хүн бүртгүүлж, 451 суралцагч сургалтанд хамрагдсан. Сургалт нийт 3 долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд суралцагчид 12 өдөр танхимын сургалтанд, 3 өдөр практик сургалтанд хамрагдлаа. Нэгдүгээр ээлжийн сургалтанд 127 суралцагч хамрагдахаар бүртгүүлснээс 82 суралцагч 5 өдрийн турш хичээл таслалгүй сургалтанд бүрэн хамрагдсан байна. Хоёрдугаар ээлжийн сургалтан 103 суралцагч бүртгүүлснээс 5 өдрийн турш 76 суралцагч, гуравдугаар ээлжийн сургалтанд 140 суралцагч бүртгүүлж, 78 суралцагч хичээлдээ бүрэн суусан байна. БОАЖЯ-ны гэрчилгээ авах болзол хангасан нийт 236 суралцагч байна.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

99168741, 86180226

©2019 by Mongolian Professional Tour Guides Association.