top of page

2025 оны 4-р ээлж

Жуулчны хөтөч тайлбарлагч бэлтгэх 2025 оны 4-p ээлжийн сургалтын төгсөлтийн арга хэмжээ 2025 оны 11-р сарын 13-ний өдөр болж суралцагчид төгсөлтийн гэрчилгээ болон батламжаа гардан авлаа.

Суралцагч төвтэй онол, практик хосолсон энэхүү 28 хоногийн 99 академик цагийн сургалтад, суралцагчид маань тууштай байдал хичээл зүтгэлээ гарган урам зориг дүүрэн угтах ирээдүйдээ хөл тавьж байна.

Сургалтын орчныг бүрдүүлж, байнгын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia- ийн удирдлага, хамт олонд болон гүн талархал илэрхийлье. Мөн төгсөгчдөд маань хандан үг хэлсэн Монголын Үндэсний музейн Захиргаа төлөвлөлтийн газрын дарга Доктор И.Будбаярт баярлалаа.

Мөн энэ удаагийн төгсөлтөд ирээдүйн сургагч багш болохоор бэлтгэгдэж буй суралцагчид маань оролцож сургалтын төгсөлтийн явцтай танилцсан нь онцлог байлаа. Та бүхний оролцоо ирээдүйд энэхүү сургалтын чанар, үр дүнд сайжруулахад чухал хувь нэмэр оруулах билээ.

Төгсгөгч бүхэн маань Монголын соёл түүхийг дэлхийд таниулах элч болж, жуулчдын анхны сэтгэгдлийг тодорхойлон, инээмсэглэл зан төлөв, мэдлэг чадвараараа салбарын нэр хүндийг өргөж, зөвхөн мэдлэгээр бус зүрх сэтгэлээрээ ажиллаарай хэмээн ерөөе!

581933283_1267034572132896_7188414326882377741_n.jpg

Төгссөн сурагчид

Даваанямын Уянга

Пүрэвдоржийн Мичидмаа

Гомбын Гантуяа

Султан

Баясгаланы Анхбаяр

Гантулгын Энхжин

Мэндсайханы Даваасүрэн

Ганхишигийн Оюундэлгэр

Дашнямын Амаржаргал

Баяраагийн Будбаатар

Нэмэхбаатарын Болорэрдэнэ

Жавхланболдын Болор

Дарьбазарын Амин-Эрдэнэ

Сүхбаатарын Дунгар-Яйчил

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page