99168741, 86180226
СУРГАЛТУУД
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох cургалт, шашны сургалт, геологийн сургалт болон палеонтологийн сургалт зэргийг болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Бусад сургалтууд болох шашин, геологи, болон палеонтологийн сургалтуудын хугацааг тухай бүрд фэйсбүүк хуудсаараа зарлаад явах болно. Та манай фэйсбүүк хуудсыг дагаарай. facebook
Үндэсний музейг англи хэлээр тайлбар хүргэх сургалт
Сар бүрийн 4дэх Бямба гараг
Монголын Үндэсний музей нь "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан олон сургалтыг хамтран зохион байгуулж байгаа. Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх нь эх орноо дэлхий дахинаа сурталчлахад хамгийн чухал ур чадварын нэг болоод байгаа юм.
