99168741, 86180226
Товч түүх
“Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” нь /МХТХолбоо/ 2003 онд “Аялал Жуулчлалын Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2016 оны 1 сарын 11-ээс “Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” болгон байгууллагын нэрд өөрчлөлт оруулсан бөгөөд одоог хүртэл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. МХТХ нь өөрийн үндсэн 20 сургагч багш, орон тооны байнгын 4 ажилтантай өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг.
Үүсгэн байгуулагчид
2003 онд “Дэлхийн Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг”-ийн албан ёсны сургалтанд хамрагдаж, үндэсний сургагч багш болсон гишүүдээс Т.Баянжаргалан, Б.Ишбалжир, Х.Сугараа, О.Тулга, Д.Ариунаа, А.Батбаяр, А.Бямбадорж, М.Нарангэрэл нар “Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо”-ны үүсгэн байгуулагчид бөгөөд одоо 2018 онд “Дэлхийн Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг”-ийн хоёр дахь удаагийн сургалтаар төгссөн багш нартай хамтран холбооны үйл ажиллагааг явуулж байна.
Удирдах зөвлөл
МХТХ-ны УЗ нь бүх гишүүдийн хурлаар 3 жилд нэг удаа сонгогддог, МХТХ-ний удирдлагын баг юм. Өөрсдийн мэргэжлийн төлөөх, аяллын хөтөч тайлбарлагчдын эрх ашгийг хамгаалах ариун үйлсэд нэгдэх үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Ажлын хэсэг
МХТХ-ны ажлын хэсэг нь МХТХ-ны гишүүд хамтран байгуулсан багууд юм. Баг бүр МХТХ-ний зорилгодоо хүрэх үйл ажиллагааг дэмжиж, богино хугацааны төслүүд дээр ажилладаг. 2019 оны эцсийн байдлаар МХТХ-нд сургалтын, маркетингийн, санхүүгийн, эвентийн багууд байгуулагдан ажиллаж байна.