99168741, 86180226
Чиний яриагаар манай улсын өнгө төрх амилна
Бэрцэцэг, 2025 оны төгсөгчтэй хийсэн ярилцлага
– Оюутан байхдаа Vision Board дээрээ юу бичиж байв?
Анх оюутан байхдаа Vision Board хийж байхдаа өдрийн тэдэн төгрөгийн цалинтай ажилд ормоор байна гэж бичиж байсан юм. Удалгүй найз маань над руу залгаад: “Нэг ийм газар байна, сургаж авъя гэнэ, хоюулаа явъя” гэж ярихад нь зөвшөөрснөөр Mongolian Ways-ийн Сугараа эгчтэйгээ уулзаж байлаа.
Зуны бусад үед би англи хэлний багшаар ажилладаг. Харин аялал жуулчлалтай холбоотой миний хамгийн том хобби бол аялж, олон хүмүүстэй уулзан өөр өөрийн түүх, туршлагыг нь сонсох. Мөн төрөл бүрийн ном, эрдмийн ажил унших дуртай.
– Хөтөч болохын тулд хамгийн чухал зүйл юу вэ?
Надад бол хүсэл эрмэлзэл хамгийн чухал юм шиг санагддаг. Чи энэ улсын нүүр царай болно. Чамаар Монгол төлөөлөгдөж, чиний яриагаар манай улсын өнгө төрх амилна. Сайнтай ч, саартай ч бүхнийг яаж хүргэх нь 100% чиний мэдлэг чадвар, маневр дээр л тогтоно. Харин сурах хүсэл эрмэлзэл (passion) байгаа үед энэ мэргэжлийн сайхныг жинхэнэ мэдэрдэг. Бүр донтоно ч гэж хэлж болно.

Хөтчөөс гадна ямар ажил хийдэг вэ?
Дунд сургуульд болон гэрээр англи хэлний англи хэл заадаг
Хобби сонирхол чинь юу вэ, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Зөндөө байгаа. Миний хобби, сонирхол улирал, цаг үе, нөхцөл байдлаасаа болоод байнга өөрчлөгдөж байдаг. Жишээ нь: өвлийн улиралд снөүбордоор гулгах, зааланд сагс тоглодог. Зундаа талбайн теннис тоглох, байгальд алхалт хийх дуртай. Үүнээс гадна байнгын хийдэг зүйл бол фитнесс хийдэг, подкастууд их сонсоно. Этгээд байж болох ч заримдаа ямар ч шалтгаангүйгээр номын дэлгүүр орж хэсдэг, заримдаа тэндээ 2,3 цаг болчихсон байдаг. Ном уншихдаа нэгэн зэрэг 3-4 өөр төрлийн ном зэрэг эхлүүлээд уншдаг. За тэгээд хамгийн том сонирхол бод мэдээж ажил мэргэжилтэй маань холбоотой “Аялал”. Чадаж л байвал аялах. Хорвоо дэлхийд байгаа тэр их сонин хачныг үзэж барахгүй үхчих вий гэхээс айдаг болтлоо аялалд дуртай даа.
Энэ зун авсан хамгийн хөөрхөн зураг?
Нар жаргах үеэр дарсан нуурын зураг, цаана нь уулс харагдаад гайхалтай байсан

Энэ зун та хамгийн их идсэн амттан чинь юу вэ?
Итали яваад үлэмжийн их зайрмаг өглөө өдөр оройгүй идсээн.
Энэ зуныг 3 үгээр тайлбарлавал
- Ногоон, Бороо, Болзоо
Гол нуурын эрэг үү, уулын агаар уу — энэ зун аль нь давамгайлж байна?
Ус бараалах дуртай. Энэ зун хангай газраар түлхүү явлаа.
Энэ зуны хамгийн “ааа энэ өдөр мартагдахгүй юм байна” гэсэн мөч?
Жуулчид маань нилээн актив, зүгээр суух дургуй, аливаад маш сониуч нухацтай гэр бүлийн (2 хүүхэдтэй) хүмүүс байлаа хэл ам сугалчих гээд л, асуулт асуучихаад шууд л ЧатЖиПиТи гээс шалгачихна
Би ч шалгалтанд нь уначихгүйхэн шиг л салгалаад л… кккк. Аялал ч дуусах тийшээгээ хандаж байв. Бид оройн хоолон дээрээ, хоолоо мартатлаа, юмсын талаар ярилцана. Гэтэл яриан дундаа хэр баргийн сэтгэл хөдлөл гаргадаггүй айлын эзэн нь надад “ Бэрээ, бид нар дэлхийн 40гаруй улсаар аялачихаад байгаа, чи бол бид нарын уулзаж байсан хөтөч нараас Хамгийн шилдэг нь байлаа….” гэж хэлэхэд нь би өөртөө анх удаа бүр хамгийн анх удаа “аан одоо л жаахан Хөтөч болох гэж байгаам байна даа” гэж дотроо 3секунд бодсон ххэ.

Жуулчдын асуусан хамгийн этгээд асуулт?
Монголын талаар ярьж байсан чинь гэнэт “Чи ганц бие эрэгтэй жуулчинтай 2уулхнаа явж байсан уу? “ гэж асуусан хаха. Этгээд гэхээсээ илүү хүлээлээгүй асуулт байсан болохоор толгойноос гардаггүй юм.
Хэрвээ таны зун нэг дуу байсан бол ямар дуу байх байсан бэ?
Lorde- Team
Зуны турш таньд хамгийн хэрэг болсон “guide trick” юу вэ?
Ер нь л хэрэг болдог Трик бол жуулчдаа халамжлах юм даа. Энийг би МХТХ-ийн холбооны сургалтанд сууснаар маш сайн ойлгож (realize), хэрэгжүүлж байгаа.
Ярилцсанд баярлалаа


