top of page

Зуны аялалын хамгийн том шагнал бол Дурсамж

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Бурамтай хийсэн ярилцлага

– Яагаад жуулчны хөтөч болохоор шийдсэн бэ?

Эх ороныхоо сайханд татагдаад хөтөч болсон. Байгальтай ойр, адал явдалтай, шинэ сонирхолтой санагдаад анх эхэлж байсан. Тэр цагаас хойш аялал бүрт өөрийн гэсэн жижигхэн адал явдал, дурсамж бий болж ирсэн.

– Аяллын үеэр зочидтой хамгийн хөгжилтэй байсан мөчөөсөө хуваалцвал?
Айраг, өрөм, ааруулыг амсуулж өгөхдөө өөрөө ч хамт амсаж орхидог маань хамгийн хөгжилтэй нь. Тэр үед зочид бүгд инээдэг. Заримдаа МИАТ-ийн “агаарын” гэдэг үгийг сонирхоод асуухад би өөрийн эрхгүй солонгос хэлний агари буюу “ам, амсар, үүд” гэдэг үгийг бодоод хөхөртлөө инээдэг. Хөгжилтэй дурсамжуудын нэг бол Ариугийн “тал нутгийн охин” гэдэг нэрийг зочид ойлгохгүй болоод би үе үеэр нь салгаж хэлэхэд, бүр жуулчид өөрсдөө хүртэл намайг дуурайж инээлдсэн явдал. Хуа-жан-шиллл (toilet) гэж салгаж хэлээд л хамтдаа хөгжилдөж байлаа.

Бурам4.jpg

– Зочдын асуусан хамгийн этгээд асуулт юу байв?
“Монголчууд ах дүүсээрээ дундаа нэг эхнэртэй байх ёс одоо ч байна уу?” гэж асуусан удаа бий. Хүмүүсийн сониуч зан, түүх соёлыг таньж мэдэх хүсэл нь заримдаа хөгжилтэй, заримдаа хүнд асуултуудыг гаргаж ирдэг.

513045242_10061906040560828_5672062556165055889_n.jpg

– Хамгийн мартагдашгүй мөч?
11 зочиноос хоёр нь эсвэл бусад нь гэдэс өвдөж, гүйлгэж эхэлсэн өдөр хамгийн сандарч, айхавтар байлаа. Тэр мөчөө хэзээ ч мартахгүй. Харин үүнээс эсрэгээрээ, уулын оройд нар жаргаж байхад жуулчид бүгдээрээ инээмсэглээд, салхинд нүүрээ тавьж зогссон мөч миний хувьд мартагдашгүй, аз жаргалтай дурсамж.

– Зуныг гурван үгээр илэрхийлвэл?
Хайр, аялал, өсөлт. Энэ гурван үг миний хувьд Монголын зуныг илэрхийлэхэд хамгийн ойр.

Хайр, Аялал, Өcөлт

472500786_18479308555018400_6496704794267990489_n.jpg

– Хөтөчийн ажлын үнэ цэнэ хаана оршдог вэ?
Жуулчинд ядаж нэг ч гэсэн сайхан дурсамж үлдээхэд. Монголын тухай зөв ойлголт өгч, буруу төсөөллийг засаж, тэднийг эх орныхоо сайханд дурлуулж чадахад оршдог. Энэ ажил цагийн менежмент, харилцааны ур чадвар, энгийн боловч чухал зүйлсийг шаарддаг. Цагийг сайн барих, харилцахдаа эелдэг байх, хаана юу ярихаа зөв цагт нь хэлж сурах гээд олон жижиг зүйлсээс бүрдэнэ.

– Таны хувьд хөтөчийн хамгийн том сорилт юу байв?
Миний нүүрэн дээр бүх зүйл бичээстэй байдаг болохоор сэтгэл хөдлөлөө удирдах нь хэцүү. Тиймээс би аль болох тайван дуу хоолойгоор асуудлыг тайлбарлаж, инээмсэглэж, эелдэг байхыг хичээдэг.

– Сүүлд нь хөтөч болохоор мөрөөдөгчдөд өгөх зөвлөгөө байна уу?
Нэг л зүйлийг хэлмээр байна: сурах, мэдэх гэсэн тэмүүлэлтээ үргэлж хадгал. Энэ ажил зөвхөн нэг өдрийн аялал удирдах биш, харин өөрийгөө хөгжүүлэх, эх орныхоо нэрийг зөвөөр таниулах, жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээх боломж юм.

Ярилцсанд баярлалаа

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page