99168741, 86180226
БАТЛАВ.
ТЭРГҮҮН Б.МӨНХБАТ
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО ТББ
СУРГАЛТЫН ГЭРЭЭ
БАТЛАВ.
________________________
ТЭРГҮҮН Б.МӨНХБАТ
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО ТББ
СУРГАЛТЫН ГЭРЭЭ
Огноо: Улаанбаатар хот
№
Энэхүү Сургалтын гэрээ (цаашид “Гэрээ” гэх),
Нэг талаас: Монгол Улсын Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Пийс билдинг, 1606 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн 9072010091 дугаар, Регистрийн 8197601 дугаартай “МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО” ТББ (цаашид “Холбоо” гэх), түүнийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Б.Амаржаргал
Нөгөө талаас: Монгол Улсын ................................................................................................. хаягт оршин суух, Монгол улсын иргэн болох ................................... овогтой .................................. (цаашид “Суралцагч” гэх) нар
Монгол Улсын Иргэний хуулийн 359-368-р зүйлүүд, холбогдох бусад зүйл заалтыг удирдлага болгон, дор дурдсан нөхцлүүдийг харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.
Нэг. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1 Сургалтын агуулга: Гэрээний дагуу Холбоо нь “Жуулчны хөтөч тайлбарлагчид мэргэжлийн ур чадвар олгох” сургалтыг (цаашид “Сургалт” гэх) бэлтгэн орно.
1.2 Сургалтын хугацаа: Сургалт нь онол болон дадлага хосолсон журмаар явагдах ба 2024 оны 4-р сарын 01-с 2024 оны 4-р сарын 21-ний өдрийг дуустал нийт 89 академик цагийн сургалт байна.
1.3 Сургалтын үнэ, төлбөрийн нөхцөл: Энэхүү гэрээ нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба Суралцагч сургалтын төлбөр болох 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийг Холбооны Голомт банкны 1105114253 тоот дансанд шилжүүлэх, эсхүл бэлнээр төлснөөр сургалтад хамрагдах эрхтэй болно. Хүлээн авагчийн нэр: М.Хөтөч тайлбарлагчдын холбоо. Сургалтын төлбөр нь энэхүү гэрээний 5.4-дэхь хэсэгт зааснаас бусад тохиолдолд буцаан олгогдохгүй.
1.4 Хамтын ажиллагааны зарчим: Холбоо түүний сургагч багш нар болон Суралцагч нар аль аль нь хамтарч ажиллах, эрх тэгш байх, харилцан хүндэтгэлтэй байх, хичээл үр ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана.
1.5 Гэрчилгээ олгох нөхцөл: Суралцагч нь сургалтын нийт цагийн наян (80) хувьд биечлэн хамрагдаж, сургалтын турш ная (80) буюу түүнээс дээш оноо цуглуулж, эцсийн шалгалт тус бүрийг жар (60) болон түүнээс дээш үнэлгээтэй гүйцэтгэсэн тохиолдолд Холбооны зүгээс амжилттай төгссөнийг гэрчлэх Гэрчилгээ олгох үндэслэл болно. Мөн суралцагч сургалтын нийт цагийн наян (80) хувьд биечлэн хамрагдаж, сургалтын турш жараас далан ес аравны ес (60-79,9) оноо цуглуулж, эцсийн шалгалт тус бүрийг жар (60) болон түүнээс дээш үнэлгээтэй гүйцэтгэсэн тохиолдолд Холбооны зүгээс сургалтад амжилттай хамрагдсаныг гэрчлэх Гэрчилгээ олгох үндэслэл болно.
Хоёр. ХОЛБООНЫ ЭРХ, ҮҮРЭГ
212,1
2.1 Энэхүү гэрээний дагуу Холбоо нь дор дурдсан эрхтэй. Үүнд:
2.1.1 Суралцагчаас сургалтын төлбөрийг бүрэн, урьдчилан хүлээн авснаар сургалтад хамрагдах эрх олгох;
2.12 Суралцагчид сургалттай холбоотой дүрэм журмыг танилцуулснаар дүрэм журам, зааварчилгаа зэргийг дагаж мөрдөхийг шаардах;
2.1.3 Сургалтын явцад хяналт тавих;
2.1.4 Сургалтын үед баримтлах бодлого, журам, үнэлгээний зарчим зэргийг Сургалтын эхний хичээлд багтаан Суралцагчид танилцуулах;
2.1.5 Суралцагчаас энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлж, сургалтын явцад идэвхтэй, үр дүнтэй оролцоог хангах зорилгоор шаардлага тавих;
2.1.6 Суралцагч хоёр болон түүнээс дээш хичээлийг хүндэтгэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалсан, сургалтын хоёр болон түүнээс дээш удаагийн гэрийн даалгаврыг гүйцэтгээгүй зэрэг тохиолдолд энэхүү гэрээг цуцлах;
2.1.7 Суралцагч гэрээнд заасан төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах, сургалтад суулгахаас татгалзах;
2.1.8 Суралцагч хичээлд зүй бусаар биеэ авч явсан, эсхүл согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай ирсэн зэрэг тохиолдолд тухайн хичээлд суулгахаас татгалзах;
2.1.9 Суралцагч энэхүү гэрээний 1.5-д заасан Гэрчилгээ олгох нөхцөлийг хангаагүй тохиолдолд гэрчилгээ олгохоос татгалзах;
2.1.10 Суралцагч талаас шалтгаалан хичээл тасалдсан тохиолдолд тасарсан цагийн төлбөрийг буцаан олгохгүй буюу нөхөн хичээл орохоос татгалзах;
2.1.11 Суралцагч сургалтын явцад ашиглагдсан аливаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйл, гарын авлага зэргийг эвдсэн, гэмтээсэн, гээгдүүлсэн зэрэг тохиолдолд нөхөн төлүүлэхээр шаардах;
2.2 Энэхүү гэрээний дагуу Холбоо нь Суралцагчийн өмнө дор дурдсан үүргийг хүлээнэ. Үүнд:
2.2.1 Сургалтыг мэргэжлийн, зохих мэдлэг туршлага бүхий багш, сургагч нараар удирдуулах;
2.2.2 Суралцагчид сургалт явагдах үеийн дотоод дүрэм журам, сургалтын төлөвлөгөө болон үнэлгээний бүтэц, зарчим, төлөв, сургагч багшийн ажил үүрэг зэрэг мэдээллийг сургалтын эхний долоо хоногт багтаан танилцуулах;
2.2.3 Сургалт болох байр, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийг хариуцан бэлтгэх;
2.2.4 Суралцагчийг шаардлагатай хичээлийн гарын авлага, материал зэргээр хангах;
2.2.5 Холбоо болон Холбооны сургагч багш, дотоод ажиллагаанаас хамааран сургалт хойшлогдох, тогтоосон цаг хугацаанаас хоцрох зэрэг тохиолдолд энэ талаар суралцагчид нэн даруй мэдэгдэж, хугацааг шинээр товлох буюу хичээлийг нөхөн орох;
2.2.6 Суралцагчид хичээлтэй холбогдуулан зөвлөгөө, нэмэлт мэдээлэл авах боломжоор хангах;
2.2.7 Сургалтын чанарын талаар суралцагчийн санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авах;
2.2.8 Сургалтыг цагийн хуваарь, төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулж, суралцагч нарын цаг ашиглалтад хяналт тавих;
2.2.9 Сургагч багш нарт сургалтын ёс зүйн дотоод дүрмийг танилцуулан, сургагч багшийг ёс зүйн ямар нэг доголдол гаргахгүй байх тал дээр хяналт тавих;
2.2.10 Гуравдагч этгээдээс бус холбооны дотоод үйл ажиллагаанаас шалтгаалан товлогдсон хичээлийг гурав (3) болон түүнээс дээш удаа дараалан ороогүй тохиолдолд ийнхүү ороогүй хичээлд ногдох төлбөрийг Суралцагчид буцаан олгох; Гуравдагч этгээдээс буюу Холбооноос үл шалтгаалах нөхцлөөс үүдэн хичээл хойшилсон, сургалт явагдах боломжгүй болсон нь Холбооны зүгээс төлбөрийг буцаан төлөх үндэслэл болохгүй.
Гурав. СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 Энэхүү гэрээний дагуу Суралцагч нь дор дурдсан эрхтэй. Үүнд:
3.1.1 Сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд, бүрэн төлснөөр сургалтад хамрагдах;
3.1.2 Сургалтын төлөвлөгөө, шаардлагатай мэдээллийг Холбоо болон сургагч багшаас шаардан авах;
3.1.3 Гэрээний 1.5-д заасан Гэрчилгээ авах шаардлагыг хангасан тохиолдолд гэрчилгээ авах;
3.1.4 Сургалтын чанар, сургалтын талаарх холбооны зохион байгуулалт, ажиллагаатай холбогдуулан санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх;
3.1.5 Сургалтын явцад буюу хичээлийн цагт шаардлагатай байр, техник хэрэгсэл, сургалтын гарын авлага зэргийг үнэ төлбөргүй ашиглах;
3.1.6 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Холбооноос шаардах;
3.1.7 Сургагч багшийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт тавих;
3.1.8 Сургагч багшаас үүдcэн ямар нэг шалтгаанаар хичээл тасарсан тохиолдолд тухайн цагийн хичээлээ дахин заалгах;
3.1.9 Суралцагч заасан хичээлээ ойлгохгүй, ойлгоогүй зүйл үлдсэн тохиолдолд сургагч багшид хандан лавлан асуух;
3.2 Суралцагч нь энэхүү гэрээний дагуу дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
3.2.1 Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор бүрэн төлөх;
3.2.2 Сургалтад идэвх санаачилгатай оролцож, сургагч багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, зохих ёсоор биелүүлж, тавьсан шаардлагыг хүлээн авах;
3.2.3 Хүндэтгэх шалтгааны улмаас хичээлд ирэх боломжгүй тохиолдолд сургагч багшид болон сургалтын төвийн менежерт тухайн өдөртөө багтаан урьдчилан мэдэгдэх;
3.2.4 Сургалтын явцад зориулан Холбооны зүгээс суралцагчид хэрэглүүлсэн, олгосон аливаа техник хэрэгсэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, гарын авлага зэргийг ариг гамтай эдэлж, аливаа эвдрэл гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд түүнийг засварлах эсхүл үнийг нөхөн төлөх;
3.2.5 Сургагч багш, холбооны ажилтнуудтай хүндэтгэлтэй харьцаж, аливаа хувийн ашиг сонирхол үүсгэхээс зайлсхийх;
3.2.6 Энэхүү гэрээ болон сургалтын явцад сургагч багш, холбооноос өгсөн аливаа мэдээлэл, тараах материал, гарын авлага зэргийн нууцлалыг хадгалж, гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй, ашиглуулахгүй байх;
3.2.7 Суралцагчид түр олгосон аливаа материал, сургалтын гарын авлага зэргийг Холбоонд буцаан хүлээлгэн өгөх;
Дөрөв. СУРАЛЦАГЧИЙН БАТАЛГАА БОЛОН МЭДЭГДЭЛ
4.1 Энэхүү гэрээтэй холбогдуулан суралцагч нь дараах баталгааг гаргаж байна. Үүнд:
4.1.1 Суралцагч нь энэхүү гэрээг байгуулах эрх зүйн бөгөөд эдийн засгийн чадамжтай, шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан, гэрээний бүхий л нөхцөл, зүйл заалттай танилцаж, бүрэн ухамсарласны үндсэн дээр хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан болно.
4.1.2 Суралцагч нь энэхүү гэрээний дагуу сургалтын төлбөрийг төлсөн ба сургалт эхэлснээс хойш энэхүү гэрээний 5.4-т зааснаас бусад тохиолдолд аливаа шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд Холбооны зүгээс сургалтын төлбөрийг нөхөн олгох боломжгүйг үүгээр хүлээн зөвшөөрч байна.
4.1.3 Суралцагч нь сургалт эхлэхээс дуусах хүртэл бүхий л хугацаанд өөрийн аливаа эд хөрөнгө, аюулгүй байдлыг дангаар хариуцах ба Холбооны зүгээс суралцагчийн аюулгүй байдал, эд хөрөнгөтэй холбогдуулан аливаа хариуцлага хүлээхгүй болохыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
Тав. ГЭРЭЭ ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ
5.1 Энэхүү гэрээ нь дор дурдсанаас бусад тохиолдолд сургалтын хугацаа бүрэн дуусах хүртэл хүчин төгөлдөр байна.
5.2 Дор дурдсан тохиолдлуудад Холбоо энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө, өөрийн санаачлагаар дуусгавар болгох эрхтэй. Үүнд:
5.2.1 Суралцагч энэхүү гэрээний 3.2-т заасан төлбөрийн болон бусад үүргийг зохих ёсоор биелүүлээгүй;
5.2.2 Суралцагч хоёр буюу түүнээс дээш хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалсан;
5.2.3 Суралцагч нь сургагч багш болон Холбооны аливаа ажилтанд аливаа зүй бус авир, зан хандлага гаргасан;
5.2.4 Суралцагч сургагч багшийн өгсөн үүрэг даалгаврыг гурав болон түүнээс дээш удаа биелүүлээгүй, хоёр болон түүнээс дээш гэрийн даалгаврыг гүйцэтгээгүй тохиолдолд;
5.3 Дор дурдсан тохиолдлуудад Суралцагч энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө, өөрийн санаачлагаар нэн даруй дуусгавар болгох эрхтэй. Үүнд:
5.3.1 Сургагч багшийн зүгээс зан хандлагын ноцтой зөрчил гаргаж, суралцагчид аливаа байдлаар бэлгийн болон бусад дарамт үзүүлсэн нь нотлогдсон;
5.3.2 Холбооны зүгээс хичээлийг хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан гурав болон түүнээс дээш удаа, гуравдагч этгээдээс үл хамаарах шалтгаанаар тасалдуулсан;
5.3.3 Суралцагч эрүүл мэндийн гэнэтийн, ноцтой шалтгааны улмаас сургалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон ба энэ талаар зохих эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт гарсан;
5.4 Гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсны үр дагавар:
5.4.1 Энэхүү гэрээ Холбооны санаачлагаар буюу Суралцагчийн буруутай үйл ажиллагаа, эс үйлдэл, гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан дуусгавар болсон тохиолдолд Холбооны зүгээс суралцагчийн төлсөн төлбөрийг буцаан олгохгүй. Энэ тохиолдолд Холбооны зүгээс Суралцагчид шилжүүлсэн аливаа гарын авлага, тараах материалыг нэн даруй буцаан авах, мөн Суралцагчийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас Холбоонд учирсан аливаа хохирлыг нэн даруй нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
5.4.2 Энэхүү гэрээ Гэрээний 5.3.3-т заасан буюу Суралцагчийн санаачлагаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуусгавар болсон тохиолдолд Холбоо Суралцагчид дараагийн сургалтад хамрагдах эрхийн бичиг олгох ба ийнхүү дараагийн сургалтад хамрагдах боломжгүй нь илэрхий тохиолдолд Суралцагчийн бичгээр гаргасан гэрээ цуцлах мэдэгдлийг үндэслэн сургалтын дараагийн хоёр хичээлээс хойшхи үлдсэн хугацаанд ногдох төлбөрийг ажлын арван (10) өдөрт багтаан буцаан төлөх үүрэг хүлээнэ.
5.4.3 Энэхүү гэрээний 5.3.1 болон 5.3.2-т заасан шалтгаанаар Суралцагчийн санаачлагаар буюу Холбооны буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд Суралцагчийн бичгээр гаргасан гэрээ цуцлах мэдэгдлийг үндэслэн сургалтын дараагийн хоёр хичээлээс хойшхи үлдсэн хугацаанд ногдох төлбөрийг ажлын арван (10) өдөрт багтаан буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1 Гэрээ хүчин төгөлдөр болох: Энэхүү цахим гэрээ нь гэрээний талууд “Гэрээг уншиж танилцсан бөгөөд гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч байна” сонголтыг хийснээр хүчин төгөлдөр болно.
6.2 Давагдашгүй хүчин зүйл: Гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдал, байгалийн болон нийгмийн онцгой нөхцөл байдал, хөл хорио болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд ийнхүү гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нь энэ талаар нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх ба уг нөхцөл байдал хуанлийн гуч (30), түүнээс дээш хоног үргэлжилсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгоно. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр гэрээг дуусгавар болгосон тохиолдолд гэрээний аль нэг тал нөгөө талын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй.
6.3 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах: Талууд харилцан тохиролцож гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
6.4 Гэрээний салшгүй хэсэг: Энэхүү гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд хавсралтыг гэрээнд орсон дарааллаар дугаарлана.
6.5 Гэрээний зүйл заалтын тусгаар байдал: Энэхүү гэрээний аливаа зүйл, заалт, хэсэг нь хэрэгжих боломжгүй эсхүл хүчин төгөлдөр буст тооцогдсон нь түүний бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд талууд хуульд заагдсан хамгийн доод шаардлагыг хангах нөхцлөөр тухайн заалтыг сольж хэрэглэнэ.
6.6 Оюуны өмчийн эрх: Энэхүү гэрээний дагуу сургалтад хамаарах аливаа агуулга, төлөвлөгөө, тараах материал, гарын авлага зэрэг нь Холбооны оюуны өмчид хамаарах ба Суралцагчийн зүгээс уг материалыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар тараах, олшруулах, ашиг олох зорилгоор ашиглах, гуравагч этгээдэд задруулсан зэрэг тохиолдолд Холбоо уг үйлдлээс үүдэн гарсан хохирлоо нөхөн төлүүлэх, Оюуны өмчийн тухай хууль болон бусад хуулийн дагуу Суралцагчид хариуцлага тооцуулах үндэслэл болно.
6.7 Маргаан шийдвэрлэх: Энэхүү гэрээний дагуу гарсан аливаа маргааныг талууд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба ийнхүү зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.8 Энэхүү гэрээ нь талуудын өмнө тохиролцсон бүхий л тохиролцоо, аман хэлцэл зэргийг орлох бөгөөд гэрээний зүйлийн талаарх талуудын бүхий л харилцааг тусгасан болно.
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО ТББ
________________________
Гүйцэтгэх захирал Б.Амаржаргал
Хаяг: Улаанбаатар хот, ЧД, 3-р хороо, Пийс билдинг, 1606 тоот
Вэбсайт: www.mptga.org
И-мэйл: info@mptga.org
Утас: 8096-3141, 9916-8741