top of page

Өөрийн орныг шинээр нээсэн нь

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Энхжинтэй хийсэн ярилцлага

– Ер нь аялал жуулчлалаар хэрхэн явж эхэлсэн бэ?
Солонгос улсад их сургуулиа аялал жуулчлалаар төгссөн. Хамгийн сонирхолтой нь, Монголдоо байхдаа хөдөө бараг явж үзээгүй, гэхдээ өөрийн орныг тойрон аялах хүсэл их байсан. Мэргэжлээрээ ажиллая гэвэл мэдээж маршрутаас эхлээд сурах зүйлс олон. Тэгээд л “хөтөч хийж үзвэл ямар вэ?” гэсэн санаа төрсөн дөө. Анх гэрийнхэн бол “аймшигтай” гээд л, гэрээсээ удаан холдоно, танихгүй хүмүүстэй явна гээд нэг хэсэг дургүйцэж байсан. Харин би өөрөө дурлаад, зөрсөөр байгаад явсан даа (инээв).

– Жуулчны хөтөчөөс гадна өөр ямар ажил хийдэг вэ?
Одоохондоо байнгын хийдэг ажил байхгүй. Харин ирээдүйд бол хоббигоо бизнес болгож, жижигхэн кофе шоп ажиллуулах хүсэлтэй байгаа.

энхжин.jpg

– Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
Их сониуч зантай шүү дээ (инээв). Аялах дуртай, шинэ газар очих, шинэ хүмүүстэй танилцах, шинэ хоол, амттан туршиж хийх сонирхолтой. Заримдаа стрессдэхээрээ хөгжим сонсоод хотын гудамжаар алхчихдаг. Эсвэл ууланд гарах дуртай. Ер нь хөдөлгөөнтэй зүйлд татагддаг.

энхжин3.jpg

– Энэ зун хамгийн их идсэн амттан чинь?
Зайрмаг! 🍦

– Зуныг гурван үгээр илэрхийл гэвэл?
Амралт. Зугаалга. Шинэ эхлэл.

– Гол нуурын эрэг үү, уулын агаар уу? Энэ зун аль нь давамгайлсан бэ?
Уулын агаар.

– Танилцуулгын аялал дээр жуулчид хамгийн хөгжилтэй нь ямар асуулт асууж байсан бэ?
“International marriage-ийн талаар юу боддог вэ?” гэж асууж байсан. 😅

– Энэ зун таны хувьд мартагдашгүй мөч гэвэл?
Өгий нуур явах замд өдөржин бороо ороод, камп дээр очоод нуурын эрэг дээр алхтал яг л уйлах гэж байгаа юм шиг хачин гоё ягаан тэнгэр угтсан. Тэр мөч бол лав мартагдахгүй.

546540928_773243495412255_8743925360180161651_n.jpg

– Энэ зун авсан хамгийн хөөрхөн зураг чинь?
Нуурын эрэг дээр, яг тэр ягаан тэнгэрийн доорх зураг.

энжхин2.jpg

– Хэрвээ таны зун нэг дуу байсан бол?
Peggy Gou – Nanana.

– Аяллын үеэр тохиолдсон хөгжилтэй явдал гэвэл?
Жуулчидтайгаа замдаа тоглоом тоглоод, заримдаа тэдний асуултанд хошигнож хариулах үе хамгийн хөгжилтэй байдаг.

– Зуны турш танд хамгийн хэрэг болсон “guide trick” юу байв?
Аялал зохион байгуулахад багахан “трикүүд” их хэрэгтэй байдаг. Жуулчидтайгаа эвтэйхэн ice-breaking хийх, хүмүүсийг ядарсан үед инээлгэж сэргээлэх зэрэг жижиг зүйлс үнэхээр хэрэг болдог. Түүнээс гадна, манай сургалтаар сурсан зүйлсээс “жуулчдыг сонирхолтой асуултаар оролцуулах” арга маань хамгийн их хэрэг болсон доо.

Ярилцсанд баярлалаа

549175109_1155225166511197_6745938089601049842_n.jpg

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page