99168741, 86180226


5-р сарын 03. Ня
|Niisleliin irgenii tanhim
JOB FAIR 2026 - Жуулчны хөтөч тайлбарлагчдын хөдөлмөрийн яармаг
Аялал жуулчлалын салбарт хөл тавьж, эх орноо гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах хүсэлтэй хүн бүрийг ажлын байрны нээлттэй өдөрлөгтөө урьж байна!
Огноо
2026 оны 5-р сарын 03 12:00 – 15:00
Niisleliin irgenii tanhim, WWCH+XP6 Beijing St, SBD - 8 khoroo, Ulaanbaatar 14191, Mongolia
Дэлгэрэнгүй
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос (MPTGA) санаачлан аялал жуулчлалын салбарын ажил олгогчид болон ажил горилогчдыг холбох "JOB FAIR 2026 - Жуулчны хөтөч тайлбарлагчдын хөдөлмөрийн яармаг" 2026 оны 5-р сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөг нь аялал жуулчлалын салбарт хөтчөөр ажиллах хүсэлтэй иргэдэд найдвартай ажил олгогчтой шууд уулзах, компаниудад чадварлаг боловсон хүчнээ бүрдүүлэх таатай боломжийг бүрдүүлэх юм.
Оролцогч талууд:
Ажил олгогч: Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны дэмжигч гишүүд болон бүртгэл баталгаажуулсан аялал жуулчлалын компаниуд оролцож, нээлттэй ажлын байруудаа танилцуулна.
Ажил горилогч: Жуулчны хөтөч тайлбарлагчаар ажиллах хүсэлтэй оюутан залуус, мэргэжлийн хөтөч нар болон бусад сонирхсон бүх хүмүүст нээлттэй.
Өдөрлөгийн дэлгэрэнгүй мэдээлэл:
