99168741, 86180226
🥾⛰️ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН АЛХАЛТ
2-р сарын 14. Бя
|Chingeltei District
Хөтөч тайлбарлагчдын нэгдсэн танилцах, туршлага солилцох алхалт


Огноо
2026 оны 2-р сарын 14 08:00 – 13:30
Chingeltei District, Чингэлтэйн эцсийн автобусны буудал
Дэлгэрэнгүй
🥾⛰️ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН АЛХАЛТ
АЛХАХ УУЛ: ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН (ЗҮРХ УУЛ)
Аялал жуулчлалын салбарын нүүр царай болсон эрхэм хөтөч, тайлбарлагч нартаа зориулан хамтын нөхөрлөл, туршлага солилцоо, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилготой алхалтад урьж байна.
Хоёрдугаар сарын 14-ний өдрийг байгальд, цэвэр агаарт, мэргэжил нэгт нөхөдтэйгөө өнгөрүүлж, танилын хүрээгээ тэлж, салбарын найрсаг уур амьсгалыг хамтдаа бүрдүүлцгээе.
Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн хайрханы нэг болох Чингэлтэй хайрхан уул нь далайн түвшнээс дээш 1949 метр өндөр бөгөөд Улаанбаатар хотын түүх, соёл, байгалийн өвийн талаарх мэдлэгээ бодитоор мэдрэх, туршлагаа хуваалцах сайхан боломж юм.
📍 Алхалтын зэрэглэл: Дунд


