top of page

"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Контент бүтээх нь

3-р сарын 19. Пү

|

La Fontana

Нүүдэлчид бид холын гийчнээ буцлам халуун "цай"-гаар угтаж, зам харгуйн сонин сайхнаа хэлэлцдэг уламжлалтай билээ. Яг энэ халуун дулаан уур амьсгалыг орчин үеийн нетворкинг хэв маягтай хослуулсан хөтөч тайлбарлагч нарын цоо шинэ цуврал уулзалт албан ёсоор эхэлж байна!

"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Контент бүтээх нь
"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Контент бүтээх нь

Огноо

2026 оны 3-р сарын 19 18:00 – 21:00

La Fontana, Temuujin's Rd Залуу Техникчдийн Ордон, SBD - 2 khoroo, Ulaanbaatar 14251, Mongolia

Дэлгэрэнгүй

"Лонхтой цай" эхний дугаарын онцлох сэдэв: КОНТЕНТ БҮТЭЭХ НЬ

Аяллынхаа үеэр камер болон гар утасныхаа тохиргоог хэрхэн зөв хийж, байгалийн болон хүмүүсийн хамгийн гайхалтай, кино мэт мөчүүдийг гэрэл зураг, видеонд яаж мэргэжлийн түвшинд буулгах вэ? Энэхүү сонирхолтой сэдвээр гэрэл зурагчин, аялал жуулчлалын салбарын нөлөөлөгч (Influencer) Л.Баяндорж урилгаар оролцож, өөрийн үнэтэй туршлага, бодит зөвлөгөөгөө бидэнтэй хуваалцах болно.

Энэ бол ширээний ардах уйтгартай лекц огт биш шүү! Амттай пицца идэнгээ, салбарын найзуудтайгаа танилцаж, туршлагаа чөлөөтэй хуваалцах хөтөч нарын амьд нетворкинг байх болно.


Хэзээ: 3-р сарын 19-ний Пүрэв гарагт

Цагийн хөтөлбөр:

  • 18:00 - Цуглаж, танилцах (Guide & Greet)


Найзууддаа хэлэх

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page