top of page
"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Дорнодод аялах нь (2)
"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Дорнодод аялах нь (2)

3-р сарын 26. Пү

|

La Fontana

"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Дорнодод аялах нь (2)

Нүүдэлчид бид холын гийчнээ буцлам халуун "цай"-гаар угтаж, зам харгуйн сонин сайхнаа хэлэлцдэг уламжлалтай билээ. Яг энэ халуун дулаан уур амьсгалыг орчин үеийн нетворкинг хэв маягтай хослуулсан хөтөч тайлбарлагч нарын цоо шинэ цуврал уулзалт албан ёсоор эхэлж байна!

Бүртгэл хаагдлаа.
Өөр сургалт, арга хэмжээ

Огноо

2026 оны 3-р сарын 26 18:00 – 21:00

La Fontana, Temuujin's Rd Залуу Техникчдийн Ордон, SBD - 2 khoroo, Ulaanbaatar 14251, Mongolia

Дэлгэрэнгүй

"Лонхтой цай"-ны энэ удаагийн онцлох сэдэв: ДОРНОДОД АЯЛАХ НЬ


Сүүлийн үед жуулчдын анхаарлыг хамгийн их татаж буй чиглэл бол Зүүн бүс, тэр дундаа Дорнод аймаг билээ. Тэгвэл энэ нутагт хөтөч хийгээд явахад яг юуг анхаарах ёстой вэ? Жуулчдад заавал үзүүлэх "онцлох" газруудаас гадна ямар "нуугдмал сувд" байдаг вэ? Зам харгуй, ложистик, аюулгүй байдлын хувьд юун дээр сэрэмжлэх хэрэгтэй вэ?

Энэ бүх асуултын хариултыг, Дорнод нутагтаа хайртай, уугуул хүү М.Дархижав бидэнтэй хуваалцах болно.


Энэ бол ширээний ардах албан ёсны лекц огт биш! Халуун дулаан уур амьсгалд хууч хөөрч, хамтдаа инээлдэх амьд нетворкинг үдэш байх болно.


Хэзээ: 3-р сарын 26-ны Пүрэв гарагт

Хаана: "La Fontana Pizzeria & Bar" (Оросын Элчингийн замын урд, Чин Ван Ханддоржийн өргөөн зүүн талд)


Найзууддаа хэлэх

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page