99168741, 86180226


4-р сарын 09. Пү
|La Fontana
"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Хан Хэнтий - Хангай Говиос хэрхэн ялгардаг вэ?
Нүүдэлчид бид холын гийчнээ буцлам халуун "цай"-гаар угтаж, зам харгуйн сонин сайхнаа хэлэлцдэг уламжлалтай билээ. Яг энэ халуун дулаан уур амьсгалыг орчин үеийн нетворкинг хэв маягтай хослуулсан хөтөч тайлбарлагч нарын цоо шинэ цуврал уулзалт албан ёсоор эхэлж байна!
Огноо
2026 оны 4-р сарын 09 18:00 – 21:00
La Fontana, Temuujin's Rd Залуу Техникчдийн Ордон, SBD - 2 khoroo, Ulaanbaatar 14251, Mongolia
Дэлгэрэнгүй
"Лонхтой цай" – Дугаар 03 - Хан Хэнтий: Хангай Говиос хэрхэн ялгардаг вэ?
Говийн уудам зэрэглээнд төөрч, Хангайн солонгот нугад саатахаас өөр, "Язгуур Монгол"-ын оршихуйг мэдрэх тэрхүү орон зай хаана байна вэ?
"Лонхтой цай" эвентийн маань дараагийн зочноор Хэнтий нутгийн аглаг тайга, хаадын жим, нүүдэлчдийн гүн ухааныг хамгийн амьдаар түүхчлэн хүүрнэгч Цэба (Tseba Enkhbaatar) оролцоно.
Бид энэ үдэш:
Ялгарал: Хэнтийн аялал яагаад Хангай, Говиос өөр "мэдрэмж", өөр "логик"-той байдаг вэ?
Эрчим: Хөвч тайгын шивнээ ба "Монголын нууц товчоо"-ны амин сүнс.
