top of page

Жуулчны хөтөч тайлбарлагчдын нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд төлөх татварын хэмжээнд өөрчлөлт оруулах санал

12-р сарын 08. Ба

|

Таны санал

Таны оролцоо нэн чухал. 2023 оны 12 сарын 11 өдөр Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрхзүйн хуулийн этгээдийн нэгдсэн хуралдаан болох бөгөөд тус хуулийн этгээдийн дүрмийн дагуу зөвхөн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн татварын хэмжээг тогтоох юм.

Санал асуулга дууссан.
Бусад эвентийг үзэх
Жуулчны хөтөч тайлбарлагчдын нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд төлөх татварын хэмжээнд өөрчлөлт оруулах санал
Жуулчны хөтөч тайлбарлагчдын нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд төлөх татварын хэмжээнд өөрчлөлт оруулах санал

Огноо

2023 оны 12-р сарын 08 08:00 – 17:00

Таны санал

Дэлгэрэнгүй

Жуулчны хөтөч тайлбарлагчид Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 26.1-д заасан Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд (төрийн бус байгууллага биш) бүртгүүлж, ангилал зэрэглэлээ тогтоолгох үүрэгтэй. Жуулчны хөтөч тайлбарлагч та Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны дүрэмд заасан хэмжээгээр татвараа төлж бүртгүүлнэ. Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрхзүйн хуулийн этгээдэд салбар холбоодууд буюу төрийн бус байгууллагууд нэгдэн орж болдог. Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо нь төрийн бус байгууллага бөгөөд салбар холбоогоор бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байна. Бидний зүгээс тус асуулгыг явуулж байгаа нь жуулчны хөтөч тайлбарлагчид тэргүүтэй салбарынхны гишүүнчлэлийн татварын хувь хэмжээний талаарх саналыг сонсох зорилготой бөгөөд татварын хувь хэмжээг бид тогтоох хууль, дүрэм, журмын үндэслэл байхгүйг анхаарна уу. Таны саналыг бид зөвхөн дамжуулах үүрэгтэй бөгөөд шийдвэр гаргах байгууллага биш гэдгийг ойлгоорой. Таны оролцоо, санал хүсэлт чухал бөгөөд оролцоогоо хангаж эс чадваас таны дуу хоолой шаардлагатай газартаа хүрэхгүй байгааг анхаарна уу. Саналаа өгсөнд баярлалаа. 

Найзууддаа хэлэх

bottom of page