top of page

Бартаатай, Баясам, Завгүй.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Гүнжээтэй хийсэн ярилцлага

 

Жуулчны хөтөч тайлбарлагч болсон түүхээсээ хуваалцаач.

Нэг удаа танил маань “Хөвсгөл рүү жуулчид хүргэж өгөх хүн хэрэгтэй байна” гэсэн зар тавьсан байсан юм. Сонирхож очоод, анх удаа их устай гол, сүрлэг уулсыг харж сэтгэл минь хөдөлсөн. Тэр цагаас хэд хэдэн аялалд туслах байдлаар явж байгаад, хөтчөөр ажиллах хүсэлтэй болсон. Ингээд мэргэжлийн жуулчны хөтчийн суурь мэдлэг олгох сургалтад сууж, энэ мэргэжлийн замнал эхэлсэн.

509920255_2171196986724941_8638397856611905787_n.jpg

– Жуулчны хөтчөөс гадна өөр юу хийдэг вэ?
Багшаар ажилладаг.

– Харин хобби?
Хээр алхах, морь унах бол миний амьдралын салшгүй хэсэг.

– Энэ зун хамгийн их идсэн амттан чинь юу байв?
Зайрмаг гэж хариулчихмаар байгаа ч үнэндээ панкейк л илүү давамгайлсан даа.

– Зуныг гурван үгээр тодорхойлвол?
Бартаатай, баясам, завгүй.

– Гол нуурын эрэг үү, уулын агаар уу — энэ зун аль нь давамгайлсан бэ?
Голын эрэг.

– Аяллын үеэр жуулчид хамгийн хөгжилтэй нь юу гэж асууж байсан бол?
Нэг удаа биднийг хоёр өдөр дараалан дагаж яваад үлдсэн нохойг “хэрэв эзэнгүй бол бидэнд өгчих, насан туршид нь бүх хэрэгцээг хангаад явъя” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй.

– Харин таны хувьд зуны хамгийн мартагдашгүй мөч?
Мориор хангайн уул өөд өгсөж, моддын дунд уруудах тэр агшин. Бас говьд нар жаргахыг харсан мөч. Тэр хоёр бол миний зуны хоёр зүрхэн зураг.

– Хэрвээ таны зун нэг дуу байсан бол?
May Muller – Dependent. Хөнгөн, зөөлөн аялгуутай болохоор яг таарсан.

– Энэ зун авсан хамгийн хөөрхөн зураг?
Нар жаргах агшин, хөнгөн салхинд намилзах өвс, унаж яваа морьтой минь хамт үлдсэн зураг.

– Аяллын үеэр тохиолдсон хөгжилтэй зүйлсээс?
Модон жорлон зайлшгүй ашиглахдаа “squat дасгалаа хийгээд ороорой” гэж жуулчиддаа хөгжилтэйгөөр зөвлөхөд тэд инээлдээд авдаг. Тэр үед л “guide trick” намайг авардаг даа.

viber_image_2025-09-03_09-02-27-232.jpg

– Жуулчны хөтөч болох гэж буй хүүхэд залууст хандаж юу гэж хэлэх вэ?
Жуулчны хөтөч гэдэг бол ерөнхий мэдлэгийн өргөн цар хүрээтэй мэргэжил. Гэхдээ тэр дундаас зарим сэдвээ гүнзгий судалж, ул суурьтай ярих хэрэгтэй. Тэгж байж л жуулчид таныг үнэлнэ. Хаанаас эхлэх вэ гэж үү? Мэргэжлийн сургалтад хамрагдахаас л эхэлнэ.

Ярилцсанд баярлалаа

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page