99168741, 86180226
Тайван, амгалан, завгүй
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Халиунтай хийсэн ярилцлага
Жуулчны хөтөч, тайлбарлагч мэргэжлээр хэрхэн замналаа эхлүүлсэн бэ?
Анх ийм ажил мэргэжил байдаг гэдгийг мэддэггүй явлаа. Харин нэг өдөр МХТХ-ны сургалтын зар тааралдаж, сонирхоод суусан нь миний замналын эхлэл болсон. Тэр сургалтнаас би жуулчны хөтөч, тайлбарлагчийн ажил ямар байдаг талаар анхны ойлголтоо авч байлаа.
Хичээлээс гадна юу юу хийдэг вэ?
Зуны болон өвлийн амралтаараа хөтөч хийдэг. Сүүлийн хоёр жилд хэрэглээний программ, хиймэл оюун ухааны сургалт болон программ хангамжийн худалдааны салбарт ажилласан. Мөн олон улсын Ротари клубийн идэвхтэй гишүүнээр үйл ажиллагаанд оролцдог.

Хобби юу вэ?
Аялал, ууланд алхах нь миний хувьд зүгээр нэг хобби биш, харин эрч хүч, урам зоригийн минь эх булаг. Мөн шинэ содон зүйл сурах, мэдэх дуртай. Хүн бүрийн амьдралын аялалд мэдлэг, туршлага гэдэг хамгийн үнэ цэнтэй бэлэг гэж би боддог.

Энэ зун хамгийн их идсэн амттан?
— Шар сүүний чихэр.
Зуныг гурван үгээр дүрсэлбэл?
— Тайван, амгалан, завгүй.
Гол нуурын эрэг үү, уулын агаар уу — энэ зун аль нь давамгайлсан бэ?
— Аль аль нь 50/50.
Аяллын үеэр жуулчдаас асуусан хамгийн хөгжилтэй асуулт?
— “Яаж Монгол нөхөртэй болох вэ?” гэж чин сэтгэлээсээ асуугаад байсан нь сонирхолтой санагдсан.
Энэ зуны хамгийн мартагдашгүй мөч?
— Наадмын өдөр.
Жуулчдын асуусан хамгийн этгээд асуулт?
— “Та нар харх иддэг гэсэн үү?” гэж асууж байсан. Марко Пологийн тэмдэглэлд тарвагыг харх гэж эндүүрээд бичсэн байдаг юм билээ.
Хэрвээ таны зун нэг дуу байсан бол?
— Бадар-Уугангийн “Сэрүүн цэцэгс”.
Зуны турш хамгийн хэрэг болсон “guide trick”?
— Жуулчдын төсөөллийг яг бодитоор нь буулгаж өгөх. Мөн сургалтаар сурсан музейд, автобусанд, гадаа тайлбар хийх ур чадварууд маань маш их тус болсон.

Яагаад энэ ажил чухал вэ?
Жуулчны хөтөч, тайлбарлагчийн гол үүрэг бол өөрийн улсын талаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх.
Энэ ажлын үнэ цэнэ юу вэ?
Мөнгө, материаллаг зүйлээс илүүтэйгээр хүний сэтгэлд таашаал, тайван байдлыг бэлэглэж чаддагт оршдог гэж боддог.
Энэ ажлыг ямар хүн хийх вэ?
Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, тулгарсан үедээ тайван шийдвэр гаргаж чаддаг хүн энэ ажлыг хийхэд тохиромжтой.
Гол эзэмших чадварууд?
Одоогоор би хамгийн чухал нь зөв цагтаа зөв шийдвэр гаргах чадвар гэж ойлгож байгаа.
Жуулчны хөтөч болохыг хүсч буй залууст юу зөвлөх вэ?
Заавал сургалтанд хамрагдах хэрэгтэй гэж хэлмээр байна. Учир нь ажлын талбарт нүүр тулж байж мэдэрдэг олон зүйлсийг сургалтаар дамжуулан хамаагүй амархан, зөв суурьтайгаар ойлгож авдаг.
Ярилцсанд баярлалаа


