top of page

Жуулчин хүлээн авдаг малчин айлууд идэвхтэй оролцоно уу

Шийдэл Аялал Жуулчлалын Бүтээмжийн Төв



Аялал жуулчлалын салбарынхандаа энэ өдрийн мэндийг хүргэе!

Манай ТББ нь Хустайн БЦГ-тай хамтарч жуулчин очиж заншсан байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудыг түшиглэн жуулчин хүлээн авдаг 40 айлыг сонгож Green Toilet-330 загварын хуурай жорлонг ирэх оны хавар тарааж байрлуулах болсныг дуулгахад таатай байна.

GT-330 ариун цэврийн байгууламж нь (өмнө нь Таван Богдод байгуулсан) хүнээс гарсан өтгөн, шингэнийг тусгай саванд хураан авч хөрс усанд аюулгүй ялзмаг болгодгоороо онцлогтой юм.

Урьдчилан төлөвлөснөөр дараах газруудад тус бүр 2-3 айл сонгон шалгаруулна. Үүнд: Бага Газрын Чулуу, Цагаан Суварга, Ёлын Ам, Баянзаг, Хонгорын элс, Онгийн хийд, Хархорин, Улаан Цутгалан, Төвхөн хийд, Цэнхэрийн халуун рашаан, Тайхар Чулуу, Тэрхийн Цагаан нуур, Амарбаясгалант хийд, Элсэн Тасархай, Хустайн БЦГ

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх энэ төслийн төсвийн 20%-г хэрэгжүүлэгч тал хариуцах тул жорлонгийн өртгийн тодорхой хувийг хамрагдах айлууд гаргаж, үлдсэнийг нь сум орон нутаг, тур операторуудын хандиваар бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа.


Тиймээс та бүхэн хаана, ямар айл сонгох талаар саналаа ирүүлнэ үү. Гагцхүү жуулчин хүлээн авч сурсан, идэвхтэй айлууд байвал жорлонгийн асуудлыг цаашид илүү өргөн цар хүрээнд шийдвэрлэхэд суурь хөрс болох болов уу.

Төсөлийг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ (хүснэгт үзнэ үү)



Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page