Монгол орныг зорин ирэх жуулчдад эх түүхээ сурталчлах, жуулчны хөтөч тайлбарлагч нараа чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгараад байгаа билээ.
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо нь энэхүү сургалтыг Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийг стандартын дагуу мэргэшсэн үндэсний сургагч багш нарын удирдлага дор зохион байгуулж байна.
Та энэ анкетыг бүрэн гүйцэд бөглөснөөр "Жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар, суурь мэдлэг олгох" сургалтад бүртгүүлэх бөгөөд бид таны бүртгэлийн мэдээллийн дагуу холбогдож онлайн ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад тэнцсэнээр та энэхүү сургалтад суух боломжтой болох юм. Танд амжилт хүсье!