top of page

ГАДААД АЯЛЛЫН ХӨТӨЧ

ТАЙЛБАРЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ

СУРГАЛТЫН ГЭРЭЭ

БАТЛАВ.

________________________

ТЭРГҮҮН Б.МӨНХБАТ

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО ТББ

 

СУРГАЛТЫН ГЭРЭЭ

Огноо:                                                                                                             Улаанбаатар хот

Энэхүү Сургалтын гэрээ (цаашид “Гэрээ” гэх),

Нэг талаас: Монгол Улсын Улаанбаатар хот 14182, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

Хоймор оффис 1106 тоот хаягт байршилтай, Регистрийн 8197601дугаартай  “МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО” ТББ (цаашид “Холбоо” гэх), түүнийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Б.Амаржаргал,

Нөгөө талаас: Монгол Улсын .................................................................................................................................................хаягт оршин суух, Монгол улсын иргэн болох ..................................... овогтой ................................................... ...............(цаашид “Суралцагч” гэх) нар

Монгол Улсын Иргэний хуулийн 359-368-р зүйлүүд, холбогдох бусад зүйл заалтыг удирдлага болгон, дор дурдсан нөхцлүүдийг харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  1. Сургалтын агуулга: Гэрээний дагуу Холбоо нь “Жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох сургалтад багшлах сургагч багш бэлтгэх” сургалтыг (цаашид “Сургалт” гэх) бэлтгэн орно.

 

  1. Сургалтын хугацаа: Сургалт нь онол болон дадлага хосолсон журмаар явагдах ба 2025 оны 11-р сарын 10-наас 2025 оны 11-р сарын 23ны өдрийг дуустал нийт 64 цагийн сургалт байна.

 

  1. Сургалтын үнэ, төлбөрийн нөхцөл: Энэхүү гэрээ нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба суралцагч сургалтын төлбөр төлөхгүй нөхцөлтэйгөөр суралцана.

  2. Хамтын ажиллагааны зарчим: Холбоо түүний сургагч багш нар болон Суралцагч нар аль аль нь хамтарч ажиллах, эрх тэгш байх, харилцан хүндэтгэлтэй байх, хичээл үр ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана.

 

  1. Батламж олгох нөхцөл: Суралцагч нь сургалтын нийт цагийн наян (80) хувьд биечлэн хамрагдсан бөгөөд сургалтын дараахь шалгалтад ная (80) буюу түүнээс дээш хувийн үнэлгээтэй  хамрагдсан тохиолдолд Холбооны зүгээс Батламж олгох үндэслэл болно.

 

Хоёр. ХОЛБООНЫ ЭРХ, ҮҮРЭГ

 

  1. Энэхүү гэрээний дагуу Холбоо нь дор дурдсан эрхтэй. Үүнд:

    1. Суралцагчаас сургалтад идэвхийлэн суралцана гэсэн амлалт авснаар сургалтад хамрагдах эрх олгох;

    2. Суралцагчид сургалттай холбоотой дүрэм журмыг танилцуулснаар дүрэм журам, зааварчилгаа зэргийг  дагаж мөрдөхийг шаардах;

    3. Сургалтын явцад хяналт тавих;

    4. Сургалтын үед баримтлах бодлого, журам, үнэлгээний зарчим зэргийг Сургалтын эхний хичээлд багтаан Суралцагчид танилцуулах;

    5. Суралцагчаас энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлж, сургалтын явцад идэвхтэй, үр дүнтэй оролцоог хангах зорилгоор шаардлага тавих;

    6. Суралцагч дарааллан хоёр болон түүнээс дээш хичээлийг хүндэтгэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалсан, сургалтын даалгаврыг удаа дараа гүйцэтгээгүй зэрэг тохиолдолд энэхүү гэрээг цуцлах;

    7. Суралцагч хичээлд зүй бусаар биеэ авч явсан, эсхүл согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай ирсэн зэрэг тохиолдолд тухайн хичээлд суулгахаас татгалзах;

    8. Суралцагч энэхүү гэрээний 1.5-д заасан Батламж олгох нөхцлийг хангаагүй тохиолдолд батламж олгохоос татгалзах;

    9. Суралцагч талаас шалтгаалан хичээл тасалдсан тохиолдолд нөхөн хичээл орохоос татгалзах;

    10. Суралцагч сургалтын явцад ашиглагдсан аливаа технк хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйл, гарын авлага зэргийг эвдсэн, гэмтээсэн, гээгдүүлсэн зэрэг тохиолдолд нөхөн төлүүлэхээр шаардах;

 

  1. Энэхүү гэрээний дагуу Холбоо нь Суралцагчийн өмнө дор дурдсан үүргийг хүлээнэ. Үүнд:

    1. Сургалтыг мэргэжлийн, зохих мэдлэг туршлага бүхий багш, сургагч нараар удирдуулах;

    2. Суралцагчид сургалт явагдах үеийн дотоод дүрэм журам, сургалтын төлөвлөгөө болон үнэлгээний бүтэц, зарчим, төлөв, сургагч багшийн ажил үүрэг зэрэг мэдээллийг сургалтын эхний долоо хоногт багтаан танилцуулах;

    3. Сургалт болох байр, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийг хариуцан бэлтгэх; 

    4. Холбоо болон Холбооны сургагч багш, дотоод ажиллагаанаас хамааран сургалт хойшлогдох, тогтоосон цаг хугацаанаас хоцрох зэрэг тохиолдолд энэ талаар сурацагчид нэн даруй мэдэгдэж, хугацааг шинээр товлох буюу хичээлийг нөхөн орох;

    5. Суралцагчид хичээлтэй холбогдуулан зөвлөгөө, нэмэлт мэдээлэл авах боломжоор хангах;

    6. Сургалтын чанарын талаар суралчагийн санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авах;

    7. Сургалтыг цагийн хуваарь, төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулж, сурагч нарын цаг ашиглалтад хяналт тавих;

    8. Сургагч багш нарт сургалтын ёс зүйн дотоод дүрмийг танилцуулан, сургагч багшийг ёс зүйн ямар нэг доголдол гаргахгүй байх тал дээр хяналт тавих;

    9. Холбооны дотоод үйл ажиллагаа, гуравдагч этгээдээс үл хамаарах шалтгаанаар товлогдсон хичээлийг гурав (3) болон түүнээс дээш удаа дараалан ороогүй тохиолдолд ийнхүү ороогүй хичээлийг нөхөн орох; Гуравдагч этгээдээс буюу Холбооноос үл шалтгаалах нөхцлөөс үүдэн хичээл хойшилсон, сургалт явагдах боломжгүй болсон нь Холбооны зүгээс хичээл нөхөн орох үндэслэл болохгүй.

Гурав. СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Энэхүү гэрээний дагуу Суралцагч нь дор дурдсан эрхтэй. Үүнд:

    1. Сургалтын төлөвлөгөө, шаардлагатай мэдээллийг Холбоо болон сургагч багшаас шаардан авах;

    2. Гэрээний 1.5-д заасан Батламж авах шаардлагыг хангасан тохиолдолд батламж авах;

    3. Сургалтын чанар, сургалтын талаарх холбооны зохион байгуулалт, ажиллагаатай холбогдуулан санал хүсэлээ чөлөөтэй илэрхийлэх;

    4. Сургалтын явцад буюу хичээлийн цагт шаардлагатай байр, техник хэрэгсэл зэргийг үнэ төлбөргүй ашиглах;

    5. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Холбооноос шаардах;

    6. Сургагч багшийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт тавих;

    7. Сургагч багшаас үүдcэн ямар нэг шалтгаанаар хичээл тасарсан тохиолдолд тухайн цагийн хичээлээ дахин заалгах;

    8. Суралцагч заасан хичээлээ ойлгохгүй, ойлгоогүй зүйл үлдсэн тохиолдолд сургагч багшид хандан лавлан асуух;

 

  1. Суралцагч нь энэхүү гэрээний дагуу дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

    1. Сургалтад идэвх санаачлагатай оролцож, сургагч багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, зохих ёсоор биелүүлж, тавьсан шаардлагыг хүлээн авах;

    2. Хүндэтгэх шалтгааны улмаас хичээлд ирэх боломжгүй тохиолдолд сургагч багшид болон сургалтын төвийн менежерт тухайн өдөртөө багтаан урьдчилан мэдэгдэх;

    3. Сургалтын явцад зориулан Холбооны зүгээс суралцагчид хэрэглүүлсэн олгосон аливаа техник хэрэгсэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, гарын авлага зэргийг ариг гамтай эдэлж, аливаа эвдрэл гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд түүнийг засварлах эсхүл үнийг нөхөн төлөх;

    4. Сургагч багш, холбооны ажилтнуудтай хүндэтгэлтэй харьцаж, аливаа хувийн ашиг сонирхол үүсгэхээс зайлсхийх;

    5. Энэхүү гэрээ болон сургалтын явцад сургагч багш, холбооноос өгсөн аливаа мэдээлэл, тараах материал, гарын авлага зэргийн нууцлалыг хадгалж, гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй, ашиглуулахгүй байх;

    6. Суралцагчид түр олгосон аливаа талаарх материал, сургалтын гарын авлага зэргийг Холбоонд буцаан хүлээлгэн өгөх;

 

Дөрөв. СУРАЛЦАГЧИЙН БАТАЛГАА БОЛОН МЭДЭГДЭЛ

  1. Энэхүү гэрээтэй холбогдуулан суралцагч нь дараахь баталгааг гаргаж байна. Үүнд:

    1. Суралцагч нь энэхүү гэрээг байгуулах эрх зүйн бөгөөд эдийн засгийн чадамжтай, шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан, гэрээний бүхий л нөхцөл, зүйл заалттай танилцаж, бүрэн ухамсарласны үндсэн дээр хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан болно.

    2. Суралцагч нь сургалт эхлэхээс дуусах хүртэл бүхий л хугацаанд өөрийн аливаа эд хөрөнгө, аюулгүй байдлыг дангаар хариуцах ба Холбооны зүгээс суралцагчийн аюулгүй байдал, эд хөрөнгөтэй холбогдуулан аливаа хариуцлага хүлээхгүй болохыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Тав. ГЭРЭЭ ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ

 

  1. Энэхүү гэрээ нь дор дурдсанаас бусад тохиолдолд сургалтын хугацаа бүрэн дуусах хүртэл хүчин төгөлдөр байна.

  2. Дор дурдсан тохиолдлуудад Холбоо энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө, өөрийн санаачлагаар дуусгавар болгох эрхтэй. Үүнд:

    1. Суралцагч энэхүү гэрээний 3.2-т заасан төлбөрийн болон бусад үүргийг зохих ёсоор биелүүлээгүй;

    2. Суралцагч дараалан гурав буюу түүнээс дээш хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалсан;

    3. Суралцагч нь сургагч багш болон Холбооны аливаа ажилтанд аливаа зүй бус авир, зан хандлага гаргасан;

    4. Суралцагч сургагч багшийн өгсөн үүрэг даалгаврыг гурав болон түүнээс дээш удаа  биелүүлээгүй, гэрийн даалгаврын биелэлт далан тав (80)-аас доош хувьтай тохиолдолд;

  3. Дор дурдсан тохиолдлуудад Суралцагч энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө, өөрийн санаачлагаар нэн даруй дуусгавар болгох эрхтэй. Үүнд:

    1. Сургагч багшийн зүгээс зан хандлагын ноцтой зөрчил гаргаж, суралцагчид аливаа байдлаар бэлгийн болон бусад дарамт үзүүлсэн нь нотлогдсон;

    2. Холбооны зүгээс хичээлийг хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан гурав болон түүнээс дээш удаа, гуравдагч этгээдээс үл хамаарах шалтгаанаар тасалдуулсан;

    3. Суралцагч эрүүл мэндийн гэнэтийн, ноцтой шалтгааны улмаар сургалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон ба энэ талаар зохих эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт гарсан;

  4. Гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсны үр дагавар:

    1. Энэхүү гэрээ Холбооны санаачлагаар буюу Суралцагчийн буруутай үйл ажиллагаа, эс үйлдэл, гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан дуусгавар болсон тохиолдолд Холбоо хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд Холбооны зүгээс Суралцагчид шилжүүлсэн аливаа гарын авлага, тараах материалыг нэн даруй буцаан авах, мөн Суралцагчийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас Холбоонд учирсан аливаа хохирлыг нэн даруй нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

    2. Энэхүү гэрээ Гэрээний 5.3.3-т заасан буюу Суралцагчийн санаачлагаар хүндэтгэн үзэх шалгааны улмаас дуусгавар болсон тохиолдолд Холбоо суралцагчийг сургалтаас чөлөөлнө.

    3. Энэхүү гэрээний 5.3.1 болон 5.3.2-т заасан шалтгаанаар Суралцагчийн санаачлагаар буюу Холбооны буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд Суралцагчийн бичгээр гаргасан гэрээ цуцлах мэдэгдлийг үндэслэн сургалтаас чөлөөлнө.

Зургаа. БУСАД ЗҮЙЛ

  1. Гэрээ хүчин төгөлдөр болох: Энэхүү гэрээ нь гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

  2. Давагдашгүй хүчин зүйл: Гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдал, байгалийн болон нийгмийн онцгой нөхцөл байдал, хөл хорио болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон  тохиолдолд ийнхүү гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нь энэ талаар нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх ба уг нөхцөл байдал хуанлийн гуч (30), түүнээс дээш хоног үргэлжилсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгоно. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр гэрээг дуусгавар болгосон тохиолдолд гэрээний аль нэг тал нөгөө талын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй.

  3. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах: Талууд харилцан тохиролцож гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

  4. Гэрээний салшгүй хэсэг: Энэхүү гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд хавсралтыг гэрээнд орсон дарааллаар дугаарлана.

  5. Гэрээний зүйл заалтын тусгаар байдал: Энэхүү гэрээний аливаа зүйл, заалт, хэсэг нь хэрэгжих боломжгүй эсхүл хүчин төгөлдөр буст тооцогдсон нь түүний бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд талууд хуульд заагдсан хамгийн доод шаардлагыг хангах нөхцлөөр тухайн заалтыг сольж хэрэглэнэ.

  6. Оюуны өмчийн эрх: Энэхүү гэрээний дагуу сургалтад хамаарах аливаа агуулга, төлөвлөгөө, тараах материал, гарын авлага зэрэг нь Холбооны оюуны өмчид хамаарах ба Суралцагчийн зүгээс уг материалыг тараах, олшруулах, ашиг олох зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулсан зэрэг тохиолдолд Холбоо уг үйлдлээс үүдэн гарсан хохирлоо нөхөн төлүүлэх, Оюуны өмчийн тухай хууль болон бусад хуулийн дагуу Суралцагчид  хариуцлага тооцуулах үндэслэл болно.

  7. Хүчинтэй хувь: Энэхүү гэрээг Монгол хэл дээр үйлдсэн бөгөөд талууд тус бүр нэг хувийг хадгална.

  8. Маргаан шийдвэрлэх: Энэхүү гэрээний дагуу гарсан аливаа маргааныг талууд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба ийнхүү зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

  9. Энэхүү гэрээ нь талуудын өмнө тохиролцсон бүхий л тохиролцоо, аман хэлцэл зэргийг орлох бөгөөд гэрээний зүйлийн талаарх талуудын бүхий л харилцааг тусгасан болно.

ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН 

 

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО ТББ-г төлөөлж

________________________ 

Гүйцэтгэх захирал Б.Амаржаргал

Хаяг: Улаанбаатар хот, СБД, 9-р хороо, Хоймор Оффис, 1106 тоот

Вэбсайт: www.mptga.org

И-мэйл: info@mptga.org

Утас:  8096-3141, 9916-8741

СУРАЛЦАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ

Гэрээ амжилттай байгуулагдлаа.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page