top of page

Хөтчийн ажил бол хүмүүсийн сэтгэлд дурсамж үлдээх урлаг

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Цасчихэртэй хийсэн ярилцлага

– Хамгийн анх жуулчны хөтөч тайлбарлагч болж байсан түүхээ хуваалцаач?
Би хамгийн анх 18 настай байхдаа сургалтад сууж, албан ёсоор жуулчны хөтөч тайлбарлагч болсон. Тухайн үед маш гоё, шинэ ертөнцөд хөл тавьж байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Хүмүүст Монголынхоо тухай ярьж, тэдний нүдээр эх орноо дахин нээх тэр мэдрэмж одоо ч надад урам өгдөг.

– Ажилгүй үедээ юу хийх дуртай вэ?
Би ер нь ажлын бус үедээ жаахан дотогшоо талдаа хүн. Тийм болохоор чимээ багатай, нам гүм орчинд байх дуртай. Дулаахан байвал газрын теннис тоглох гоё, бас боулинг тоглох ч хөгжилтэй. Хөгжим тоглож сурахыг хүсдэг, боломж гарвал bungee jumping, paragliding, sky diving хийж үзэх мөрөөдөлтэй. Харин өдөр тутамдаа чөлөөт цагаараа ном унших, хааяа унтах, утсаа ухах зэргээр амардаг.

541289150_2318218545297932_5041437505170555094_n.jpg

– Энэ зун таны хамгийн их идсэн “амттан” юу байв?
Energy drink л их уусан даа (инээв).

– Зуныг гурван үгээр тодорхойлбол?
Адал явдал, сюрприз (сайн муу аль алиных нь), байгаль.

– Гол нуурын эрэг үү, уулын агаар уу? Энэ зун аль нь давамгайлсан бэ?
Гол нуур, говь хангайгаар хэрэн хэсэж аялсан болохоор бүгдийг нь мэдэрсэн.

– Аяллын үеэр тохиолдсон хөгтэй явдал юу байв?
Аялал болгон дээр ямар нэгэн адал явдал заавал тохиолддог. Нэг удаа Дүнгэнээ дээр манай жолооч намайг анзааралгүй орхиод яваад өгчихсөн байсан.

545627334_791045153381209_7009143093211964563_n.jpg

– Энэ зуны хамгийн “ааа, энэ өдөр мартагдахгүй юм байна” гэсэн мөч?
Хол явалгүй, гэрийнхээ ойролцоо Paragliding хийсэн. Бас АК буугаар буудлага хийж үзсэн нь миний хувьд онцгой дурсамж болсон. Аймар хүнд байсан ч мартагдашгүй туршлага.

– Жуулчдын асуусан хамгийн этгээд асуулт?
“Why Mongolia has active army, even if Russia or China invades, you can’t win anyways?” гэж асууж байсан.

– Хэрвээ таны зун нэг дуу байсан бол ямар дуу байх байсан бэ?
“Нэр үгүй салхи”.

541984546_767038799390683_7032004611838082585_n.jpg

– Энэ зуны аяллын үеэр хамгийн хөгжилтэй зүйл юу байв?
Би ер нь их инээдэг хүн. Манай багийнхан хүртэл “Цасчихэрээ чи яг л чангаар, цангинатал инээх юм. Бааз дээр хүртэл чиний дуу хадаад байна” гэж тоглоом хийдэг. Тэгэхээр энэ зунжингаа л хөгжилтэй явсан гэсэн үг.

– Зуны турш танд хамгийн хэрэг болсон “guide trick” юу байв?
Аяллын өмнө танилцуулга уулзалт хийх үнэхээр чухал юм байна гэж ойлгосон. Ингэснээр аялагчид юу хүлээхээ мэддэг, гомдол санал багасдаг. Хүмүүсийн сэтгэл зүйг зөв бэлтгэх нь аяллын тал хувийг амжилттай болгодог юм шиг санагдсан.

542872800_1905814219988765_4047062332375792165_n.jpg

– Жуулчны хөтөч тайлбарлагчийн үнэ цэнэ юунд байдаг вэ?
Хөтөчийн ажил бол зөвхөн мэдээлэл өгөхөөс илүү хүний сэтгэлд дурсамж үлдээх урлаг. Харизмтай, манлайлах чадвартай, асуудал шийдвэрлэх тэвчээртэй хүн л энэ ажлыг сайн хийж чадна. Мэдээллээ зөв хүргэх, сонсох, хошигнох болон нухацтай байх цагийг мэдрэх гээд олон чадваруудыг суралцаж, дадал болгочихвол ажлын үнэ цэнэ улам тод харагддаг.

Цаг заваа гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page