top of page

Маркетингийн баг

МХТХолбооны Маркетингийн баг /Багийн ахлагч: Б.Өлзийбаяр, багийн бусад гишүүд: Б.Дуламсүрэн, Д.Урантуяа, Э.Гэрэлчулуун, Б.Болормаа/ Зорилго: МХТХолбооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, төлөвлөгөөт сургалт ба бусад арга хэмжээний мэдээллийг түгээх, МХТХолбооны вебсайт болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан хандалт нэмэгдүүлж, улмаар зар сурталчилгаанаас олох орлоготой болгох Үнэт зүйл: Мэдээлэл, контент, мэдээлэл түгээх сувгийн хувьд МХТХолбооны үнэт зүйл, зарчмыг баримтлан ажиллана.

 

Үндсэн үйл ажиллагаа: 1. www.mptga.org вебсайтыг ажиллуулдаг.

2. Facebook дэх сошиал медиа хуудсыг идэвхтэй ажиллуулдаг.

3. Эвент, арга хэмжээний зар түгээх ажлыг хариуцдаг.

4. Жуулчны хөтөч тайлбарлагчид хамаарах контент бэлтгэдэг.

 

2026 оны төлөвлөгөө

1. Жуулчны хөтөч тайлбарлагч нарыг танилцуулах цуврал контент

2. Жуулчны хөтөч тайлбарлагч нарт зориулсан үнэлгээний системийн хөгжүүлэлт – www.mptga.org

3. Ерөнхий мэдлэгийн сан төслийн хүрээнд гар утасны апп, веб системийн хөгжүүлэлт

4. Эвент зар сурталчилгааны 2026 онд мөрдөх template загварууд гаргах

5. Бусад

Төсөл 1: Миний түүх

Энэхүү төсөл нь аялал жуулчлалын салбарт олон жилийн турш ажиллаж, өөрийн мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ зориулсан мэргэжилтнүүдийн амьдрал, хөдөлмөрийн үнэ цэнийг олон нийтэд таниулахад чиглэж байна.

Аяллын компанийн удирдлага, менежер, хөтөч тайлбарлагч, музейн ажилтан зэрэг салбарын төлөөлөгчдийн өдөр тутмын хөдөлмөр, туулсан замнал, урам зоригийг олон нийтэд хүргэх нь төслийн гол зорилго юм.

Төслийн хүрээнд тухайн хүмүүсийн түүх, туршлага, үзэл санааг илэрхийлсэн урт болон богино хэмжээний видео бичлэг, гэрэл зураг, өгүүлэл (артикл) зэрэг олон талт контентууд бүтээж, олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн.

Энэхүү төсөл нь 2026 оны 1 сараас 2028 оны 1 сар хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд аялал жуулчлалын салбарын үнэ цэнийг өргөн хүрээнд сурталчлах, салбарын ард ажиллаж буй мэргэжилтнүүдийн үнэт хувь нэмрийг олон нийтэд илүү гүнзгий ойлгуулах зорилготой юм.

Та энэхүү төсөл дээр хувь нэмрээ оруулах хүсэлтэй байвал манай багт нэгдээрэй

Image by Luca Calderone

Төсөл 2: MPTGA Alumni

Энэхүү төсөл нь мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын сургалтыг төгсөгчдийн бодит түүх, туршлага, амьдралын өөрчлөлтийг харуулах зорилготой үргэлжилдэг контент төсөл юм.

Төслийн хүрээнд төгсөгчид сургалтын явцад болон сургалтын дараа сурсан мэдлэг, ур чадвараа хэрхэн ажил, амьдралдаа хэрэгжүүлж байгаа тухайгаа хуваалцана. Мөн тэдний хувь хүний өсөлт, амжилт, урам зориг, өөрчлөлтийг илүү гүнзгий таниулахад чиглэнэ.

Контентууд нь ихэнхдээ өгүүлэл (артикл) хэлбэртэйгээр хүрэх бөгөөд зарим тохиолдолд тухайн хүний түүхийг илүү амьд, урам зоригтой байдлаар өгүүлэх видео бичлэг байдлаар нийтлэгдэнэ.

Энэхүү төсөл нь төгсөгчдийн дуу хоолой, тэдний бодит туршлагыг аялал жуулчлалын салбарт илүү өргөн хүрээнд хүргэх зорилготой юм.

Та энэхүү төсөл дээр хувь нэмрээ оруулмаар байвал бидэнтэй нэгдээрэй

DSCF7968_edited.png

Төсөл: Энд таны санаа хэрэгтэй байна

Instagram, youtube, facebook хөгцжүүлэгч хайж байна. Энэ нь сургалт болон үйл явдлын постууд бэлдэх, оруулах, түгээх болон шинэ санаа дэвшүүлэх орно. 


Screenshot 2025-12-05 at 9.09.02 PM.png

Маркетингийн баг

Бидэнтэй нэгдэх

Та яаж, ямар цаг хугацаатайгаар, хэр удаан оролцох боломжтойгоо бидэнд хэлээрэй. Мөн гоё санаа байвал бидэнтэй хуваалцаарай. 

9912-5588

mptga_official 

  • Facebook
  • Instagram
Та аль төсөл дээр оролох хүсэлтэй байна вэ, бүгдийг нь сонгож болно.

За баярлалаа, удахгүй хариу өгнөө :)

Маркетингийн багт нэгдэх 

Маркетингийн багт нэгдэх 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page