top of page

МХТХ тур операторууддаа зориулсан сургалтын багц гаргалаа

Updated: Nov 15, 2019

Аяллын хөтөч тайлбарлагч, жолооч тэргүүтэй компанийхаа ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулж байгаа тур операторуудад зориулан богино хугацааны багц сургалтууд санал болгож байна. Тус багцууд нь аяллын хөтөч тайлбарлагчийн ажилд зайлшгүй шаардагдах техник, ур чадвар, арга хэрэгслүүдийг олгох зорилготой юм.

Сургалт тус бүрийг Дэлхийн Аяллын Хөтөч Нарын Холбоодын Нийгэмлэгээс итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр, мэргэшсэн сургагч багш нар хамтран заана.


Нэг удаагийн сургалтанд 25 хүртэлх оролцогчидтой байна. Семинар, дадлагатай хичээлүүдэд оролцогчдын тоо 25-аас илүү гарахад сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг. Багш нар мэргэшсэн хичээлээр хуваарилагддаг. Гэхдээ таньд өөрийн сайн таних багшаар хүссэн хичээлээ заалгах боломж бий. Хичээлийн дэлгэрэнгүй агуулгатай танилцахыг хүсвэл info@mptga.org хаягаар имэйл бичиж, дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүлээн авна уу.#tourguide #training

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page