Жуулчны хөтөч тайлбарлагчдын дундах Quiz Night буюу Асуулт Хариултын үдэш амжилттай зохион байгуулагдлаа
- ulziibayari
- 1 hour ago
- 1 min read
Quiz Night – Жуулчны хөтөч тайлбарлагчдын хөгжилтэй үдэш
11-р сарын 27-ны орой жуулчны хөтөч тайлбарлагч нар маань нэгэн дор цуглаж, хөгжөөнт тэмцээн, шандас сорьсон асуултуудтай Quiz Night, богино бачата бүжгийн хичээл, мөн “#Physical_Asia” шоуны өнгө аястай сонирхолтой тоглоомуудаар дүүрэн, мартагдашгүй үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 55 оролцогч 9 баг болон өрсөлдөж, сүүлийн шатанд Нөгөө хэд болон Уучлаарай Зулаа багууд тэнцсэн тул нэмэлт асуултаар хурд, мэдлэгээ сорив. Ингээд эцсийн дүнгээр Нөгөө хэд баг тэргүүн байр эзлэн 6 дахь удаагийн Quiz Night арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Мөн оройн хөтөлбөрийг улам хөгжилтэй, эрч хүчтэй болгосон Салса бүжгийн холбооны багш Нямбаярт талархал илэрхийлье.
Арга хэмжээний зохион байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжин ажилласан La Fontana Ulaanbaatar –д гүн талархал илэрхийлье. Инээд баясал, багаар ажиллах уур амьсгал, дулаан эрч хүчээр дүүрэн энэ үдшийг хамт бүтээлцсэн та бүхэнд баярлалаа!






































