2023 оны ажлын анхны өдөр Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдийн холбоо Монголын Үндэсний Музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдийн холбооны тэргүүн Э.Орхон нар гарын үсэг зурлаа.
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо "Ур чадвар олгох" сургалтынхаа музейн дадлага хичээлийг Монголын Үндэсний Музейд ордог бөгөөд тайлбар үзмэрийн сонголт, цар хүрээний хувьд заавал зочлох ёстой музей яах аргагүй мөн юм.
Ийнхүү оны эхэнд эхэлсэн бидний хамтын ажиллагаа цаашдаа улам бүр өргөжин тэлж, Монгол улсын аялал жуулчлалын салбар, тэр дундаа хүний нөөцийг дэмжих чиглэлээр олон сайхан ажлын гараа болж байна хэмээн итгэж байна.