top of page

“Соёлын ялгаатай байдлыг ойлгож жуулчинд хүргэх нь” /Казак зоны жишээн дээр/

Мэдлэг, туршлага хуваалцах онлайн уулзалт-7


Бидний яриа “Казак хөтөч нар жуулчдад Монголыг бүрэн тайлбарлан таниулж чаддаг уу” “Эмэгтэй хөтөч болон жуулчид аяллын үеэр оймс, дотуур хувцсаа ил өлгөх нь соёлыг хүндлээгүй явдал мөн үү” гэх мэт шулуухан асуултуудаар эхлээд ерөөл хэлэх, зөв мэндлэх, исламын шашны сүмд чөлөөтэй нэвтрэх, бүргэдийн ан, Наурызын баяр гээд өргөн хүрээнд үргэлжилсэн юм.


Зургийг Б. Мөнхбат 2018 он


Уулзалтын зочид Улаанбаатар хотоос очиж буй АХТ нар тухайн орон нутгийн мэдлэг хомс, биеэ барьсан, нээлттэй бус байдгийг дурдсан. Энэ нь шашин соёлын ялгаатай байдлаас үүддэг байж болох бөгөөд сэтгэлээ нээгээд чөлөөтэй байвал казак хүнтэй ажиллахад бэрх биш гэдгийг хэлсэн.


Казак иргэдтэй бид өөрсдөө ч мэдэлгүй хүндэтгэлгүй ханддаг байх талтай. Тухайлбал эмэгтэй хөтөч болон жуулчид аяллын үеэр оймс, дотуур хувцсаа ил өлгөх тохиолдол байдгийг аялал жуулчлалын үйлчилгээнд ажиллаж байгаа казак хүн ойлгох боловч нутгийн иргэд эмзэглэж мэднэ. Хөтөч нар маань үүнийг анхаарч жуулчиддаа сануулах хэрэгтэй байх нь.


Айлд зочлох, нутгийн иргэдтэй таарах үедээ ахмад настантай мэндлэх, ерөөл хэлэх нь тэднийг хүндэлж буйн илэрхийлэл болно. Казак хэл мэдэхгүй ч “АССАЛАУМАГАЛАЙ КҮМ” гэх мэндийн үгийг хэрэглэж мэндэлбэл бидний хооронд найрсаг харилцаа үүсэх болно. Жуулчиддаа ч зааж өгч яагаад болохгүй гэж. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ.


Баян-Өлгийн хөтөч нар Монгол орны бусад бүс нутгийн талаарх мэдлэг хомс, мэргэжлийн ур чадвар сул байдаг гэсэн нэгэн оролцогчийн шүүмжлэлийг зочид үгүйсгээгүй. Гэхдээ бүгд тийм биш, гагцхүү Улаанбаатар хотоос алслагдмал байдаг учир мэргэжлийн сургалтад хамрагдах боломж хомс байдгийг дурдаад Баян-Өлгий аймгийн Аялал Жуулчлалын Холбоо мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг онцолсон юм.



Энэ мэтчилэн олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын холбооны гишүүд, Кебеш Травел ХХК-ний захирал Максум Ахтолхым, Алтай Экспедишн ХХК-ний захирал Бекболат нарт бүх аяллын хөтөч тайлбарлагч нарынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.



Бекболат

Баян-Өлгий аймгийн Аялал Жуулчлалын Холбооны тэргүүлэгч гишүүн, Алтай Экспедишн ХХК-ний захирал



Максум Ахтолхым

Баян-Өлгий аймгийн Аялал Жуулчлалын Холбооны тэргүүлэгч гишүүн, Кебеш Травел ХХК-ний захирал


Хэрэв та Мэргэжлийн Хөтөч Тайларлагчдын Холбооноос сард 1 удаа зохион байгуулдаг Мэдлэг, туршлага хуваалцах уулзалтанд хамрагдахыг хүсвэл олон нийтийн сүлжээн дэх манай веб хуудсыг дагаж, https://www.facebook.com/mptgatourism

эсвэл https://www.mptga.org/membership хаягаар орж гишүүнээр бүртгүүлээрэй.

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page