top of page

Олон улсын аялал жуулчлал дахин сэргэн хөгжих боломжтой

Олон улсын аялал жуулчлал дахин сэргэн хөгжих боломжтой ч улс төрийн хүсэл зориггүйгээр биелэхгүй.

Дэлхий даяар вакцинжуулах аян эхэлсэн ч олон улсын нөхцөл байдал тодорхойгүй саажсан мэт хэвээр байна. Ковид 19-ийн гурав дахь давалгаа дэгдсэнээр зарим улс орнуудын хооронд нээгдсэн аяллын корридороо (зурвас бүсээ) хааж, тэр ч бүү хэл тухайн улс орнуудад хүрэлцэн ирсэн хүн бүрт зочид буудалд тусгаарлагдах шаардлага тулгарав. Дэлхийн аялал жуулчлал нь ойрын ирээдүйд сэргэх төлөв ба одоо үргэлжилж байгаа хямралын хооронд гацсан, шийдвэрлэх үе дээр ирээд байна гэж хэлж болохоор байна.

Гэхдээ цар тахлын энэ хүнд үед хамгийн том аялал жуулчлалын болон агаарын тээврийн компаниудаас эхлээд хамгийн жижиг гэр бүлийн бизнес хүртэл бүх хүнийг амьжиргаагаа залгуулж, төлбөрийн чадвартай байлгахад анхаарч Засгийн газрууд энэ салбарт яаралтай тусламж дэмжлэгүүдийг үзүүлэх ёстой. Дэлхий даяар сая сая ажлын байрууд болон олон улсын эдийн засаг ч яриангүй үүнээс хамааралтай. Үүгээр ч зогсохгүй, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ нь хөдөө орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, ялангуяа залуучуудын хувьд тэгш эрх хийгээд боломж тийш хөтөлдөг зүг чиг заагч болох нь батлагдсан. Түүнчлэн аялал жуулчлалын салбар соёлын үнэт өв болон байгаль орчныг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын аялал жуулчлал дахин сэргэн хөгжих боломжтой ч улс төрийн хүсэл зориггүйгээр энэ нь биелэгдэхгүй.

Ямартаа ч, аялал жуулчлал нь маш олон хүний хувьд зүгээр л далайн эрэг дээр амрах юм уу шинэ хотуудтай танилцах гэсэн үг биш юм. Аялал жуулчлал бол тэдний толгой хоргодох газар ба ширээн дээрх хоол хүнс юм. Битгий гайхаарай, Ковид-19 нь олон улсын аялал жуулчлалыг мөхлийн ирмэг дээр авчирсан бөгөөд 2020 онд олон улсын аялагчдын ирэх тоо 1 тэрбумаар буурсан, олон сая ажлын байр үгүй болохын хажуугаар олон улсын экспортын орлого 1.3 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн. Энэ нь дэлхийн эдийн засагт маш том ухралт болж зорин ирэх хүмүүсийн тоог 74 хувиар бууруулж, дэлхийн аялал жуулчлалын салбарыг 1990 оны түвшинд буцаан аваачсан юм.

Ялангуяа, аялал жуулчлалын салбараас ажил орлогын гол эх үүсвэр нь хамааралтай нутгийн иргэд болон улс орнуудад энэ нь үлэмж хохирол учруулж байна. Вакцин дэлхий даяар тараагдаж, хийгдэх хүртэл эдгээр хүмүүс орлогогүйгээр амьдрах боломжгүй билээ.

Дэлхий нийтийн асуудал тулгарсан тул олон улсын хамтын нийгэмлэгт дэлхий нийтийн эрх ашигт нийцсэн шийдэл олохын тулд ажиллах шаардлага тулгарч байна. Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (ДАЖБ) нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын (UNWTO) бүрэлдэхүүнд багтаж байгаагийн хувьд шархадсан дэлхийн эдийн засгийг аврах үндсэн бүрэлдэхүүн хэсгийг удирдан чиглүүлэхэд оройлон манлайлах чадамжтай.

Ийм учраас өнгөрсөн сард НҮБ-ийн дэргэдэх ДАЖБ-н хямралын хороо болон тус байгууллагын удирдах зөвлөл нь олон улсын удирдагчдыг Мадрид хотод цуглуулж аялагчдын аюулгүй байдлын тал дээр зөвшилцөөгүй ч аялал жуулчлалын салбарыг хамгаалах талаар хүчтэй, тууштай арга хэмжээ авах талаар хэлэлцсэн.

Ийм бодол санаатайгаар бид олон улсын аялал жуулчлал аажимдаа эргээд хэвэндээ орох боломжийг хангаж “Аяллын Түгээмэл Протокол”-ыг хөгжүүлсэн. Бид мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -тай ойрхон ажиллаж авиа компаниуд, зорин очих газрууд, засгийн газрууд зэрэг тус салбартай холбогдох төлөөлөлтэй хамтран хэд хэдэн хэрэгжих боломжтой шийдлүүдийг олсон. Үүнд олон нийтийн эрүүл мэндийн зурвас бүсүүдээр , хамтдаа хэрэгжүүлж гүйцэтгэсэн зарим чухал арга хэмжээнүүд, вакцин, хүмүүсийн дунд эрүүл мэндийн пасспорт гэж нэрлэгдсэн ажил...зэргийг нэрлэж болно.

Олон нийтийн дунд өвчний тархалтын түвшин буурсан улс орнууд харилцан тохиролцож өөр хоорондоо харилцан зорчих аяллын маршрут нээсэн нь “Нийтийн Эрүүл Мэндийн Зурвас бүс ”-ыг анх үүсгэсэн. Энэ харилцан итгэлцэл дээр улс орнууд мэдээллээ маш идэвхитэй солилцож байгаа нь олон талт хамтын ажиллагааны хэлбэр юм.

Дэлхий нийтээрээ хүчин чармайлтаа нэмэгдүүлж улс орнуудын хилийг олон улсын хяналтын цэг болгож Ковид 19-ийн эсрэг тэмцэх шийдвэрлэх цаг нь яг одооноос өөр хэзээ ч биш.

Европын холбоо мэтийн хүчирхэг эвслүүд шинжилгээ авах, аялсан ул мөрөөр нь хавьтлыг тогтоох, зэрэг олон улсын амжилттай хэв загварыг хэрэгжүүлж аялал жуулчлалыг аюулгүй, баталгаатай болгоход шийдвэрлэх алхам хийж чадна. Энэ системийг хэрэгжүүлэхийн оронд зүгээр л вакцин хүлээгээд сууж байгаа нь аялал жуулчлалын салбарыг булшлах гээд авсанд нь хамгийн сүүлийн хадаасаа хадаж байгаатай адил хэрэг юм.

Энэ жил аялал жуулчлалыг дахин эхлүүлэхэд вакцин яриангүй чухал үүрэг гүйцэтгэнэ. Улс орнуудад өөр хугацаа хуваарийн дагуу тараагдаж нийлүүлэгдэх тул аялахын тулд вакцинжуулалтыг заавал хийлгүүлэх урьдчилсан нөхцөл тавих нь дэлхий нийтийн хямралын шийдэл болж чадахгүй бөгөөд олон улсын аялал жуулчлалын өнөөгийн нөхцөлд үр ашиг багатай.

Үүнтэй нэгэн адил аялагчдыг нэгээс хоёр долоо хоног хөл хорионд байлгах дүрэм хэрэгжиж байгаа нь аялал жуулчлалыг буцааж авчрахад тохиромжгүй бөгөөд маш төвөгтэй байдал үүсгэж байна. НҮБ-ийн дэргэдэх ДАЖБ-ын харж байгаа аялал жуулчлалын хэтийн төлөв нь эдгээрийг ялгаварлалгүйгээр, төвөггүй байдлаар, бүгдийг багтаасан арга зам бөгөөд аялагчид өөрсдийгөө тусгаарласны төлбөрийг аяллын хөтөлбөрийн үнэн дээр нэмж төлөх нь хүртэл ярвигтай.

Үүний оронд нисэх онгоцны буудлууд дээр түргэн шинжилгээ авах нь аялагчдад бодитой баталгаа болох бөгөөд ирж байгаа зочид халдвар тараахгүй, зорин очих газрууд баталгаажиж, аялал нь эрсдэлгүй байна. Зарим улс орнуудын амжилттай хэрэгжүүлсэн хил дээр байрлуулсан вирус илрүүлэх дэлгэцэн төхөөрөмж нь зайлшгүй хөл хорионы хугацааг богиносгож вирусын тархалтыг удаашруулах үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан юм.


НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга (UNWTO)

Зураб Пололикашвили

2021.02.05

Орчуулга. Ж.Батсүрэн


Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page