top of page

Аялал жуулчлалын салбарынхан Ерөнхий сайдтай уулзлаа.

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ, БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан болон холбогдох албаны хүмүүс Аялал Жуулчлалын салбарын төлөөллийг 2021.02.25-нд хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа нарийн тодорхой олон асуудлаар салбарын зарим төлөөлөл санал хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилсан бөгөөд олон чухал асуудлуудыг авч хэлэлцсэн. Тус уулзалтын үеэр яригдсан чухал асуудлуудын талаар Ерөнхий сайд хэлэхдээ: “Өнөөдөр яригдсан зарим асуудлыг Засгийн Газрын хуралд авч хэлэлцэж, нааштайгаар шийдэж, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд онцгойлон анхаарч, бодлогоор дэмжиж, жуулчин хүлээн авах дүрэм журмаа нэн даруй боловсруулж, бэлтгэлээ хангаж, ойрын ирээдүйд (болж өгвөл ирэх 5 сарын 1-нд) хилээ нээнэ” гэж мэдэгдсэн нь олны талархлыг хүлээлээ. Энэхүү нийтлэлд дурьдагдсан “улс орнуудын засгийн газрууд аялал жуулчлалыг сэргээх ажилд шуурхай дэмжлэг үзүүлж, идэвхитэй ажиллах хэрэгтэй байна” гэсэн гол санааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн Газар өөрийн үүргээ биелүүлж эхэлж байх шиг байна. Манай улс олныг хамарсан Ковид 19-ийн шинжилгээ хийж, Ази тивийн тэргүүлэх зарим улстай зэрэгцэн вакцинжуулалтаа эхэллээ, дэлхий даяар вакцинжуулах аян ид өрнөж аялал жуулчлалын салбар бага багаар сэргэх төлөв ажиглагдаж эхэллээ.


Тус уулзалтанд Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагч М.Нарангэрэл оролцож, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх санаачлагыг танилцуулсан илтгэлийг хавсралтаар танилцана уу. МХТХолбоо Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах аялал жуулчлалын зөвлөл бүрдүүлэх ажилд идэвхтэй оролцож байна. Манай веб сайт, пэйжээр дамжуулан дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй аяллын хөтөч тайлбарлагчдын хувьд бидний хаалга үргэлж нээлттэй байх болно.

Tourism ppt
.pdf
Download PDF • 3.28MB

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page