top of page

Ковид 19 онцгой нөхцөлд БОАЖЯ-аас зохион байгуулсан уулзалтаар юу ярив?

Бүгдэд нь шинэ долоо хоногийн мэнд хүргэж, Дэлхийн Аялал Жуулчлалын өдрийн мэндийг дахин хүргэе. Өнгөрсөн Баасан гаригт БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл салбарын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Яамны хийж байгаа ажлууд, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, санал хэлэлцүүлэг явууллаа. Уулзалтаас хүлээн авсан мэдээллийг сийрүүлбэл:


2020-2021 онд Улсаас бүсээ чангалсан, хатуухан төсөв батлагдах төлөвтэй байна. Аялал жуулчлалын салбар үүнд хамгийн хүндхэн хохирол учирсан салбарт тооцогдож байгаа ч богино хугацаанд эргэлтэнд орохгүй хэмээн үзэж, Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байх магадлалтай. Гэсэн хэдий ч салбарынхан бүхэлдээ урт хугацаанд үр ашиг өгөх, бүтээн байгуулалт, салбарын эрхзүйн байдлыг боловсронгуй болгох, гадаад дахь зар сурталчилгааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын боловсрол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлж, хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэлээ. Салбарын сайд удахгүй салбарын төлөөлөлтэй тус бүр биечлэн уулзаж, ярилцах амлалт өглөө. Бид энэ уулзалтанд тавих саналаа бэлдсэн байгаа ч та бүгдийн саналыг дуртайяа хүлээн авна. info@mptga.org хаягаар захидал илгээгээрэй. Ирэх намрын чуулганаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан, 12 сар гэхэд батлахаар төлөвлөж байгаа тухай ярьж байна. Бүсчилсэн хөгжлийн тухайд Хэнтий, Хөвсгөл аймаг руу чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна.




Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо хөтөч тайлбарлагчдын мэргэжлийн стандарт, зэрэгжилтийн асуудлууд, эрхзүйн орчинг боловсронгуй болгоход онцгойлон анхаарахын зэрэгцээ нийгмийн даатгалын асуудалд ач холбогдол өгөх шаардлагатай байгаа нь энэхүү нөхцөл байдалд бодит жишээгээр батлагдсан байгаа тухай хэлсэн юм. Энэ цаг хугацаанд Ерөнхий мэдлэг, мэдээллийн санг үүсгэх ажилд анхаарал хандуулах хэрэгцээтэй байна. Мөн нийт тур операторууддаа хандан Аяллын хөтөч тайлбарлагч нартайгаа холбогдож, мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. БОАЖЯ-аас Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төвийн байр барих ажил ахицтай яваа гэлээ.

Бүх дэлхий, тэр дундаа аялал жуулчлалын салбарынхан хүндхэн цаг хугацааг туулж байгаа энэ цаг үед Аяллын хөтөч тайлбарлагч нар өөр салбарт шилжих байдал түгээмэл ажиглагдаж байна. Нэг талаас бид гадаад хэлний мэдлэгтэй, зөв боловсон харилцаатай, хаана ч очсон ажрахгүй хувирах давуу тал, чадвартай хөтөч тайлбарлагч нараараа бахархаж байгаа ч нөгөө талаас салбарт маань урт удаан хугацаанд тогтвортой ажилласан хөтөч тайлбарлагч нар маань эргэн ирээсэй хэмээн найдсаар байна.

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page