top of page

Түүх Археологийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” үндсэн сургалтаа явуулхаас гадна Аяллын Хөтөч Тайлбарлагч нарт зориулсан ерөнхий мэдлэгийн сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байхаар төлөвлөн, 2019 оны анхны ерөнхий мэдлэгийн сургалт болох Түүх, Археологийн сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 16, 17, 18, 19 ний өдрүүдэд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнтэй хамтран Түүх, Археологийн хүрээлэнгийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Түүх болон Археологи гэсэн үндсэн 2 бүлэгт хувааж нийт 20 цагийн сургалтаар Аяллын Хөтөч тайлбарлагч нарт Түүх, Археологийн мэдлэг олгов. Сургалтын хөтөлбөрийг Аяллын Хөтөч Тайлбарлагч нарт зориулж жуулчдын сонирходог түүхэн үечлэл болон Монгол орноос олддог Археологийн олворуудад суурилан Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо боловсруулсан юм.

Сургалтын үеэр хог хаягдыг бага байлгах үүднээс МХТХ зүгээс нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж сургалтанд оролцогчдыг өөрийн хувийн аягатай ирэхийг уриалсан. Оролцогч нар уг шийдвэрийг уриалгахан хүлээн авч хамтран ажилласан юм.

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page