top of page

Ур чадварын сургалт 2019 оны 1-р ээлж

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны эхний сургалтаа 1 дүгээр сарын 7-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар 59 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 30 хүнийг сонгон элсүүлэн суралцуулсан юм.

Сургалт нийт 3 долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд 28 суралцагч 12 өдөр танхимын сургалтанд, 4 өдөр практик сургалтанд хамрагдаж, 2 өдрийн турш бичиг, музей, явган, автобус, илтгэл гэсэн 5 төрлийн шалгалт өгчээ.

Тус сургалтыг амжилттай дүүргэж, мэргэжлийн шалгуурыг хангасан 12 суралцагчдад 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээгээ гардуулаа.

Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд ирсэн зочид:

Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын дарга Д.Батсүх

Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, мэргэжилтэн н.Марал-Эрдэнэ

Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхий менежер н.Болорхүү

Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагчид:

Т.Баянжаргалан

Б.Ариунаа

А.Батбаяр Mongolian trekking ХХК-ны захирал

О.Тулга Nomadic trails ХХК-ны захирал

М.Нарангэрэл Nomadic trails ХХК-ны менежер

Я.Гантөмөр Mongolian trails ХХК-ны захирал нар.

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page