top of page

2019 оны Ур чадварын сургалтын 3-р ээлж

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” 2019 оны гурав дахь сургалтаа 3 дугаар сарын 11-нээс 4 дугаар сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар 72 хүн бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 30 хүнийг сонгон элсүүлэн суралцуулсан юм.



Тус сургалтыг амжилттай дүүргэж, мэргэжлийн шалгуурыг хангасан 20 суралцагчдад 2019 оны 4 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний музейн 1-р танхимд гэрчилгээгээ гардуулан өгсөн.

Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд ирсэн зочид:

Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин

Монголын үндэсний музейн дэд захирал Л.Будбаяр

Монголын Аялал Жуулчлалын Холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр

Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ундармаа

Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны үүсгэн байгуулагчид:

Т.Баянжаргалан – МХТХолбооны хүндэт тэргүүн

М.Нарангэрэл Nomadic trails ХХК-ны менежер

О.Тулга Nomadic trails ХХК-ны захирал

Б.Ишбалжир Mongol khan expedition ХХК-ны захирал

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page