top of page

The Nature Conservancy-ийн төсөлтэй хамтран Хэнтий аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сургалт зохион байгууллаа.

3 hours ago
1 min read

Сургалтын цөм агуулга:

“Өвлөгдөн үлдэх газар нутаг – Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төслийн хүрээнд байгаль хамгаалал, хариуцлагатай аялал жуулчлал, нутгийн иргэдийн оролцоо, орон нутгийн онцлогт суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж, ирээдүй.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэд, аялал жуулчлалын салбарын оролцогчдод зориулсан хоёр өдрийн сургалт Хэнтий аймаг, Чингис хотод болж, нийт 28 хүн хамрагдлаа.

Хэнтий аймагт жуулчны хөтөч, тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хэнтий аймгийн жуулчны хөтөч тайлбарлагчийн ахисан шатны сургалт” 2026 оны 11 дүгээр сарын 13-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Чингис хотод хоёр өдөр үргэлжилсэн сургалтад Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэд, Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэд, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд зэрэг нийт 28 хүн хамрагдсан байна.


Сургалтын хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг хариуцлагатай хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал НИТАЖ-ийг хөгжүүлэх, хамтрах, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, өрсөлдөөний орчинд ажиллах, жуулчны хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, НИТАЖ-н хуулийн шаардлага зэрэг сэдвийг багтаан мэдлэг, мэдээлэл олгожээ.


Орон нутгийн иргэдийн аялал жуулчлалын салбарт оролцох боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын чадавхыг бэхжүүлэх нь байгалийн өв, соёлын өвийг хамгаалах, бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Сургалтыг зохион байгуулагчид цаашид энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн иргэд болон аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхээр зорьж байна.








Сургалтыг МХТХ-ны сургагч багш

Э.Орхон, Б.Мөнхбат нар удирдан явууллаа.


 
 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page