Мэдлэг, нөхөрлөл, уламжлал хосолсон “Quiz Night” амжилттай зохион байгуулагдлаа
Мэдлэгээрээ уралдаж, нөхөрлөлөөрөө гоёсон “Quiz Night” арга хэмжээ өнгөрсөн Баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос зохион байгуулсан энэ удаагийн Quiz Night нь оролцогчдын мэдлэг, сэтгэн бодох чадвар, багаар ажиллах ур чадварыг сорьсон, хөгжилтэй атлаа өгөөжтэй үдэш байлаа. Нээлтээс эхлээд төгсгөл хүртлээ шинэлэг, тодорхой дүрэмтэй зохион байгуулагдсан тэмцээний үеэр багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж, мэдлэг, хурд, эв нэгдлээ сорин өрсөлдсөн юм.

Мэдлэгийн өрсөлдөөнөөс гадна өв соёл, нөхөрлөл, хамтын ажиллагааг эрхэмлэсэн нь энэ үдшийн онцлог байлаа.
Өв соёлоо танин мэдэх, суралцах боломж
Энэ удаагийн арга хэмжээнд урилгыг хүлээн авч оролцсон “ЭВТ СУМ” морин спорт сургалтын захирал Б.Эрдэнэбат оролцогчдод Монгол нүүдэлчин ахуй соёлын салшгүй хэсэг болох морь туших, уях, тоонот зангилаа зэрэг уламжлалт зан үйл, арга ухааныг танилцуулж, өөрсдөөр нь хийлгэн сургах сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.
Ийнхүү оролцогчид мэдлэгээр өрсөлдөхийн зэрэгцээ Монголын уламжлалт ахуй, өв соёлоос суралцаж, шинэ туршлага хуримтлуулах боломжийг олж авлаа.
Шагнал, урамшуулал ба талархал
Тэмцээний таксны багахан хэсгийг зохион байгуулалтын бэлтгэлд зарцуулж, үлдсэн мөнгөн дүнг түрүүлсэн багуудад бүрэн хуваарилан гардуулсан нь холбооны үйл ажиллагааны нэгэн уламжлал юм. Мөн арга хэмжээг дэмжсэн ивээн тэтгэгч байгууллагууд түрүүлсэн багийн гишүүдийг өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр шагнан урамшуулсан билээ.

Энэ удаагийн Quiz Night-ийг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн “МОНГОЛ ГОВЬ” жуулчны бааз (Mongolian Gobi Tourist Camp)-ын хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье!
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан “ВОРЛД СПРИНГ” ХХК-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Үдшийн гайхалтай агшнуудыг гэрэл зурагт буулган үлдээсэн холбооны сургагч багш
А. Бэрцэцэг, Ц. Оргилбаатар нартаа баярлалаа.

Дараагийн уулзалт — “ЛОНХТОЙ ЦАЙ”
Мэдлэг, нөхөрлөл, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн энэ үдшийн дараа бид дараагийн арга хэмжээгээ тэсэн ядан хүлээж байна.
11 дүгээр сарын 20-ны Баасан гарагт болох “ЛОНХТОЙ ЦАЙ” эвентээр дахин уулзацгаая!
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын ХолбооMongolian Professional Tour Guides Association



