top of page
QUIZ NIGHT 2026: МЭДЛЭГЭЭ СОРЬЖ, ХӨГЖИЛТЭЙ НЭГЭН ҮДШИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ

QUIZ NIGHT 2026: МЭДЛЭГЭЭ СОРЬЖ, ХӨГЖИЛТЭЙ НЭГЭН ҮДШИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ

4 hours ago
1 min read

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооноос мэдлэг, сэтгэн бодох чадвар, багаар ажиллах ур чадвараа сорих сонирхолтой хүн бүрд нээлттэй QUIZ NIGHT 2026 арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Төрөл бүрийн сэдвийг хамарсан сонирхолтой асуултууд, өрсөлдөөн, хөгжилтэй уур амьсгал дунд найз нөхөд, хамт олноороо нэгэн үдшийг дурсамжтай өнгөрүүлэхийг урьж байна.


Хөтөч тайлбарлагч байх шаардлагагүй бөгөөд мэдлэгээ сорих, шинэ хүмүүстэй танилцах, багаар өрсөлдөх хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой.




АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

  • Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 13

  • Эхлэх цаг: 19:00

  • Байршил: Magma Lounge, Pearl Tower, 2 давхар

  • Хаяг, чиглэл: Уртцагаан төвийн замын чанх урд талд

  • Орох хаалга: А хаалга

  • Багийн бүрэлдэхүүн: Нэг баг 5 гишүүнтэй

  • Бүртгэлийн хураамж: Нэг хүний 50,000 төгрөг

Бүртгэлийн хураамжид нэг пиво багтсан болно.




ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Тэмцээний шилдэг гурван багийг шалгаруулж, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгч байгууллагуудын бэлтгэсэн гарын бэлгээр шагнана.


БҮРТГЭЛ, ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Оролцох багийн гишүүд бүртгэлийн хураамжаа дараах дансанд шилжүүлнэ.

  • Дансны дугаар: 330005005027534050

  • Данс эзэмшигч: Ганхуяг Цэрэндулам

  • Хураамж: Нэг хүний 50,000 төгрөг

Гүйлгээний утга дээр өөрийн нэр болон утасны дугаараа бичнэ үү.

Бүртгэлийн хураамжийг дансанд шилжүүлснээр оролцогчийн бүртгэл баталгаажна.


Анхаарах зүйлс:

  • Бүртгэлийн урьдчилан тогтоосон хаалтын хугацаа байхгүй.

  • Арга хэмжээний суудлын тоо хязгаартай бөгөөд суудал дүүрмэгц бүртгэл хаагдана.

  • Суудлаа баталгаажуулахын тулд төлбөрөө эрт шилжүүлэхийг зөвлөж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах, бүртгэлтэй холбоотой асуудлаар:

  • 86083131

  • 96112332


Найз нөхөд, хамт олноо нэгтгэн таван хүний бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлээд мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдөөрэй!



QUIZ NIGHT 2026 — Мэдлэгээ сорьж, шинэ хүмүүстэй танилцаж, мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа бүтээцгээе!

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО

 
 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page