ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

Жуулчинд зөвхөн мэдээлэл хүргэхээс гадна тухайн орны түүх, соёл, байгаль, зан заншлыг мэргэжлийн түвшинд тайлбарлаж, аяллын турш аюулгүй, тав тухтай, сэтгэл ханамжтай байдлыг бүрдүүлж чаддаг мэргэжлийн хөтөч болохыг хүсэж байна уу?
Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлагчдын Холбооноос жуулчны хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, харилцаа, ёс зүй болон практик дадлыг цогцоор нь эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
СУРГАЛТЫН АГУУЛГА
Сургалтаар жуулчны хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн суурь ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэх бөгөөд юуны өмнө жуулчны хөтөч тайлбарлагч гэж хэн болох, түүний үүрэг, хариуцлага болон мэргэжлийн онцлогийн талаар ойлголт өгнө. Үүний дараа тайлбарыг хэрхэн зөв бэлдэх, төлөвлөх, сонирхолтой бөгөөд ойлгомжтойгоор хүргэх арга техник, мэргэжлийн харилцаа, илтгэл тавих болон өөрийгөө зөв илэрхийлэх ур чадварыг эзэмшүүлнэ.

Мөн музей, галерей болон аливаа барилга дотор тайлбар хийх, хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дотор тайлбар хийх, хотын явган аяллыг зохион байгуулах, удирдах, тайлбарлах арга техникийг онол, дадлагын хосолсон хэлбэрээр заана. Үүнээс гадна олон үндэстний жуулчдын онцлог, соёлын ялгааг ойлгож ажиллах, жуулчныг угтах, үдэх, зочид буудалд байрлуулах, аялалд бэлтгэх, групп жуулчидтай ажиллах арга зүй, аялал жуулчлалын салбарын бусад оролцогчидтой үр дүнтэй хамтран ажиллах ур чадварыг олгоно.

Сургалтын хүрээнд тогтвортой аялал жуулчлал, осол, эрсдэлийн үед авах арга хэмжээ, жуулчдаас ирсэн санал, гомдлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх арга, хөтөч тайлбарлагчийн зан чанар, мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй, дүрэм журам, жуулчныг халамжлах болон үйлчилгээ үзүүлэх техник, тусгай хэрэгцээтэй жуулчидтай ажиллах арга зэрэг хөтөчийн өдөр тутмын ажилд зайлшгүй шаардлагатай практик мэдлэг, ур чадваруудыг багтаасан болно.

Үүний зэрэгцээ сайн хөтөч тайлбарлагч зөвхөн аялал удирдах ур чадвартай байхаас гадна Монгол орны түүх, соёл, байгаль, өв уламжлалын талаар өргөн хүрээний суурь мэдлэгтэй байх шаардлагатай. Иймээс сургалтаар Монголын түүх, археологи, шашин, палеонтологи, геологи, газарзүй, Монгол орны амьтан, ургамал, монголчуудын бөө мөргөл, зан үйл, уламжлал, бэлгэдэл зүй зэрэг хичээлүүдийг мөн судална.
Ингэснээр суралцагчид зөвхөн “юу ярьж өгөхөө” мэддэг бус, юуг, хэнд, хэрхэн, ямар нөхцөлд, ямар зорилгоор тайлбарлах вэ гэдгийг ойлгож, бодит аяллын нөхцөлд мэргэжлийн түвшинд ажиллах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

СУРГАЛТЫН ХУГАЦАА
2026 оны 11 дүгээр сарын 02–23
⏰ Хичээллэх цаг
Ажлын өдрүүдэд: 17:00–20:10
Бямба гарагт: 10:00–14:00
Ням гарагт: 10:00–16:00 — дадлага хичээл
Сургалт нь зөвхөн танхимын онолоор хязгаарлагдахгүй. Бодит аяллын нөхцөлд хөтөч тайлбарлагчийн хийх ажил, харилцаа, тайлбар, зохион байгуулалт болон практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

👥 ХЭН БҮРТГҮҮЛЖ БОЛОХ ВЭ?
Жуулчны хөтөч тайлбарлагчийн мэргэжлийг шинээр эзэмших хүсэлтэй,мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсэж буй,аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой хүн бүрт нээлттэй.
Гэхдээ сургалт нь хязгаарлагдмал тооны суралцагчийг сонгон шалгаруулж, өндөр хэмнэлтэй явагддаг тул бүртгүүлсэн хүн бүр сургалтад шууд хамрагдахгүй болохыг анхаарна уу.
Бүртгүүлэх холбоос: https://www.mptga.org/



