ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ҮНЭМЛЭХ ОЛГОХ IV УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Updated: 16 hours ago

Жуулчны хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн үнэмлэх олгох 2026 оны IV улирлын шалгалтын бүртгэл эхэллээ. Шалгалт нь жуулчны хөтөч тайлбарлагчийн эзэмшвэл зохих мэдлэг, мэргэжлийн ур чадварыг үнэлэх зорилготой бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Шалгалтыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны салбар болох Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулна.
Бүртгэл болон шалгалтын мэдээлэл
Бүртгэл хаагдах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал
Шалгалтын хураамж: 150,000 төгрөг
Шалгалтын хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5
Бүртгүүлэх холбоос: https://mto.mn/register

Аялал жуулчлалын тухай хуулийн 10.4 болон Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журмын холбогдох заалтуудын дагуу шалгалтыг зохион байгуулна. Журмын 3.8-д заасны дагуу шалгалтын хураамжийг оролцогч өөрөө хариуцна.

Шалгалтын талаар мэдээлэл өгөх онлайн уулзалт
Шалгалтын бүртгэл, зохион байгуулалт болон холбогдох журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор онлайн уулзалтыг дараах өдрүүдэд зохион байгуулна.
2026 оны 10 дугаар сарын 22
2026 оны 10 дугаар сарын 29
2026 оны 11 дүгээр сарын 5
2026 оны 11 дүгээр сарын 12
Уулзалт эхлэх цаг: 20:00
Онлайн уулзалтад оролцох холбоос: https://meet.google.com/jxr-moim-fpd
Шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг 8096-3141 дугаараас лавлана уу.


Мэргэжлийн үнэмлэхээ шинээр авах болон холбогдох журмын дагуу шалгалтад хамрагдах хүсэлтэй жуулчны хөтөч тайлбарлагчид бүртгэлийн хугацаандаа амжиж бүртгүүлнэ үү.
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО



