top of page

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НД БОЛНО

24 minutes ago
1 min read

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны 2026 оны бүх гишүүдийн хурал 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Баянзүрх танхимд зохион байгуулагдана.


Тус хуралд 2026 онд гишүүнчлэлийн хураамжаа төлсөн болон мастер сургалтад хамрагдан МХТХ-ны гишүүнээр элссэн хүмүүс оролцох боломжтой.

Хурлаар холбооны 2025–2026 оны ажлын улирлын тайланг танилцуулах, холбооны дүрэмд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж батлах, мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Нэгдсэн хуралдаанд МХТХ-ийг төлөөлөн оролцох төлөөлөгчдийг сонгох асуудлыг хэлэлцэнэ.


Хурлын мэдээлэл

  • Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 20

  • Цаг: 16:00–18:00

  • Байршил: Улаанбаатар зочид буудал

  • Танхим: Баянзүрх танхим


Хурлын хөтөлбөр

Цаг

Хэлэлцэх асуудал

16:00

Нээлтийн үг – МХТХ-ны Ерөнхийлөгч Б.Мөнхбат

16:15

2025–2026 оны ажлын улирлын тайлан – МХТХ-ны Гүйцэтгэх захирал Б.Амаржаргал

16:45

МХТХ-ны дүрмийн өөрчлөлтийг танилцуулах, хэлэлцэх, батлах

17:30

АЖМХ-ны Нэгдсэн хуралдаанд МХТХ-ийг төлөөлөн оролцох төлөөлөгчдийг сонгох

Оролцох эрхийн тухай: Тус хуралд зөвхөн МХТХ-ны албан ёсны гишүүд шийдвэр гаргах болон санал өгөх эрхтэйгээр оролцоно.



Хурлын дараа ойролцоох байршилд “Лонхтой цай: Guide and Greet” нэртэй чөлөөт уулзалт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд гишүүд албан бус орчинд уулзаж, санал бодлоо солилцох боломжтой.


БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 2026
2026 оны арван нэгдүгээр сарын 20 16:00 – 18:00Ulaanbaatar Hotel
Register Now

"ЛОНХТОЙ ЦАЙ" Guide & Greet: Өөртөө зориулан захидал бичих үдэш
2026 оны арван нэгдүгээр сарын 20 18:00 – 20:00News Cafe
Register Now

 
 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page