top of page

АЖМХ-ны нэгдсэн хуралдаанд Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо гишүүдээ төлөөлөн оролцож дуу хоолойгоо хүргэлээ

17 minutes ago
1 min read

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны бүх гишүүдийн хурлаар сонгогдсон төлөөлөгчид холбооны гишүүдээ төлөөлөн нэгдсэн хуралдаанд оролцож, дүрмийн өөрчлөлт болон сонгуулийн үйл ажиллагаанд санал өгөн, тайлант хугацаанд хэрэгжүүлсэн ажил үүргийн тайлангаа танилцуулав.


Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо (МХТХ) нь Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны нэгдсэн хуралдаанд оролцож, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Хуралаанд оролцох төлөөлөгчдийг бүх гишүүдийн хурлаар сонгосон бөгөөд тэд нэгдсэн хуралд гишүүдээ төлөөлөн дүрмийн өөрчлөлт, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, санал өгөв.


 

МХТХ нь жуулчны хөтөч тайлбарлагчдын нийтлэг, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төлөөлөхөөс гадна мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилго дор ажилладаг ба энэ хүрээнд сургалт, зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбарын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг билээ.

Хуралдаанд, МХТХолбооны үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол  мэргэжлийн хөгжил ба суурь мэдлэг, ур чадвар олгох 4 удаагийн сургалт, 3 удаагийн мастер сургалт мөн сар бүр чөлөөт уулзалтаар мэргэжил нэгтнүүдийн харилцаа холбоо, туршлага солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн ЖХТ мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг гэрээний үндсэн дээр зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь холбооны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлж, гишүүнчлэлийн тоо өссөн зэрэг агуулгыг онцоллоо.

Цаашид МХТХолбоо хөтөч тайлбарлагчдын мэдлэгийн сан бүрдүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, олон улсад багшлах эрхтэй сургагч багш бэлтгэх зорилтуудыг дэвшүүлээд байна.


Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон төлөөлөгч нар

Ц.Оргилбулаг, Б.Мөнхбат, Ч.Долгорсүрэн,

М.Мөнхнаран, Б.Амаржаргал




Нийтэлсэн: Б. Буянжаргал

 
 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page