top of page

“Лонхтой цай”: Хөтөч тайлбарлагчид зуны их ажлын дараах өөртөө захидал илгээлээ

43 minutes ago
1 min read


Аялалгүй үеийг ашиглан нэгдэн уулзаж, мэргэжил нэгтнүүдийнхээ харилцаа холбоог хадгалах, өргөжүүлэх зорилготой хөтөч тайлбарлагчдын чөлөөт уулзалтаар аяллын үеийн хөгжилтэй, сургамжтай түүхүүдээ хуваалцаж, зуны их ажлын дараа ирэх намар нээх захидлаа битүүмжлэн хадгалууллаа.



Энэ удаагийн уулзалт 2026 оны 11-р сарын 20-нд “News Cafe”-д болсон ба нээлттэй микрофон (Open Mic), мэргэжлийн хүрээллийн харилцаа холбоо тогтоох (Networking) зорилго доор зохион байгуулагдаж, нийт 32 хүн оролцов.



 

Оролцогчид аяллын үеэр өөрт тохиолдсон хөгжилтэй, сонирхолтой, сургамжтай үйл явдлуудаа нээлттэй микрофоноор дамжуулан бусадтай хуваалцаж, өөр өөрийн туршлагаас хуваалцсан юм.



Энэ удаагийн эвентийн онцгой хэсэг нь оролцогчид ирэх жилийн намрын өөртөө зориулж захидал бичсэн явдал байлаа. Тэд тухайн үеийн бодол, мэдрэмж, хүсэл зорилгоо захидалдаа буулган, зөвхөн өөрсдөө уншихаар лацадсан юм. Харин захидлуудыг зохион байгуулагчид тусгай хайрцагт хадгалж, дараа жилийн намрын “Лонхтой цай” уулзалтаар эзэд нь эргэн нээж уншихаар бэлдэн хадгаллаа.




Хөтөч тайлбарлагч бидний ажлын онцлог нь аяллын улирал, захиалгын хуваариас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс аялалгүй, ажлын ачаалал харьцангуй багатай үед ч мэргэжил нэгтнүүдийнхээ холбоо харилцааг таслахгүй байх, туршлага, мэдлэгээ солилцох, нөхөрлөлөө хадгалах зорилгоор энэхүү уулзалтыг сар бүр Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны зүгээс зохион байгуулдаг билээ. Дараагийн "Лонхтой цай" уулзалт 12-р сарын 16-нд болох болно.



Энэ удаагийн уулзалтыг МХТХ-н сургагч багш

Ц. Оргилбаатар, Ч. Батхуяг нар чиглүүлэн явууллаа.

 
 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page