top of page

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хөтөч, тайлбарлагчаа манайх руу явуулаад бэлдүүлээд аваарай гээд имэйл илгээхээр таг чимээгүй л байх юм. Харин нэг анги бэлдээд төгсгөлөө гэж сонсоод хүн явуулаарай гэх юм. Албан байгууллага, салбарынхан маань хүний нөөцөө цаг, хөдөлмөр, мөнгө зарахгүйгээр тэнгэрээс унаад ирэг гээд хүлээж суудаг юм байхдаа....

Эсвэл манай сургалтын талаар мэдээлэл авч чадахгүй байна уу? #FREEM-тэй хамтран цуврал 3 нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Эхний нэвтрүүлэг бэлэн болжээ.

Дашрамд хэлэхэд МХТХолбооны дэмжигч гишүүнээр ороод хүний нөөц бэлдэх тэргүүтэй хамтын ажиллагаандаа нэгдээрэй.

bottom of page