top of page

ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ДАРАГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 10 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

18 hours ago
2 min read

Монгол Улсад аялал жуулчлалын салбарын хөгжил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд мэргэжлийн ур чадвартай жуулчны хөтөч-тайлбарлагчийн үүрэг улам бүр чухал болж байна. Жуулчны хөтөч-тайлбарлагч нь гадаадын болон дотоодын аялагчдад Монгол Улсын түүх, соёл, байгаль, уламжлал, ахуй амьдралыг мэргэжлийн түвшинд таниулан сурталчлахын зэрэгцээ Монголын аялал жуулчлалын салбарын нүүр царай болдог билээ.

Энэ хүрээнд жуулчны хөтөч-тайлбарлагчийн мэдлэг, ур чадварыг үнэлж, мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.



ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН

2026 оны I улирлын жуулчны хөтөч-тайлбарлагчийн мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг 3 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Ур чадварын шалгалтад англи, солонгос, хятад, орос, герман, турк, франц, испани хэлээр нийт 53 шалгуулагч оролцсон бөгөөд шалгалтын шаардлагыг хангасан 49 шалгуулагч ерөнхий мэдлэгийн шалгалтад орох эрх авсан байна.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад өмнөх шалгалтаас давтан оролцож буй шалгуулагчдыг оролцуулан нийт 53 хүнээс 50 нь хамрагджээ.

Ур чадвар болон ерөнхий мэдлэгийн шалгалтын нийлбэр оноог журмын дагуу тооцож, нийт 70 болон түүнээс дээш оноо авсан шалгуулагчийг тэнцсэнд тооцсон бөгөөд нийт 46 шалгуулагч мэргэжлийн үнэмлэх авах шаардлагыг хангасан байна.

Энэ нь шалгалт зөвхөн мэдлэг шалгах бус, жуулчны хөтөч-тайлбарлагчийн бодит нөхцөлд ажиллах ур чадвар, мэргэжлийн бэлтгэлийг цогцоор нь үнэлэх зорилготойг харуулж байна.



ДАРААГИЙН ШАЛГАЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 28-НААС 12 ДУГААР САРЫН 5-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Жуулчны хөтөч-тайлбарлагчийн мэргэжлийн үнэмлэх олгох дараагийн шалгалтын бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

Шалгалтыг 2026 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Шалгалтаар жуулчны хөтөч-тайлбарлагчийн эзэмшвэл зохих мэргэжлийн ур чадвар болон ерөнхий мэдлэгийг үнэлнэ.

Шалгалтын зохион байгуулалт нь холбогдох хууль, журам болон шалгалтын удирдамжид нийцүүлэн явагдах бөгөөд шалгуулагчид ур чадварын шалгалтад амжилттай оролцсоны дараа ерөнхий мэдлэгийн шалгалтад хамрагдах зарчмаар үргэлжилнэ.


ХЭН ШАЛГАЛТАД ОРОЛЦОХ ВЭ?

Мэргэжлийн үнэмлэх шинээр авах хүсэлтэй, мөн холбогдох журмын дагуу үнэмлэхээ сунгуулах, сэргээх болон мэргэжлийн ур чадвараа баталгаажуулах шаардлагатай жуулчны хөтөч-тайлбарлагчид шалгалтад хамрагдах боломжтой.

Шалгуулагчид бүртгэлээ баталгаажуулахын өмнө шалгалтын шаардлага, холбогдох журам болон бүрдүүлэх материалыг сайтар танилцахыг зөвлөж байна.


Удахгүй бүртгэлийн тухай мэдээлэл тодорхой болох тул манай хуудсаар ойр ойрхон орж шалгаж байхыг зөвлөж байна.


 
 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page