Эвент арга хэмжээ
- Сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гаригтБайршлыг тухай бүрд мэдэгдэнэ.
- БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛMon, Mar 01https://meet.google.com/ese-oexu-ngv
- Sat, May 02https://www.youtube.com/watch?v=U2W9sB9d2WcMay 02, 2020, 7:00 AMhttps://www.youtube.com/watch?v=U2W9sB9d2WcЖил болгоны 5 дугаар сард Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны зүгээс улирал эхлэхээс өмнө тодорхой уриан дор хоорондоо танилцах, туршлага солилцох зорилготой " Аяллын хөтөч тайлбарлагчдын өдөрлөг"-ийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 4 дэх жилтэйгээ золгож байна.
- Sat, Nov 30Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байр.
АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУД
УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ

СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ

Жуулчин: "Хөтөчгүй аялсан бол Монголын талаарх миний ойлголт тэс өөр байх байсан".
МХТХ-ны төгсөгчдийн жагсаалт
2019 он
Бидний тухай
“Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо” нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа жуулчинд үйлчилгээ үзүүлдэг аяллын хөтөч тайлбарлагч нарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэшүүлэх, ангилал зэрэглэл тогтоох, шагнаж урамшуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, ашгийн бус, гишүүддээ үйлчлэх байгууллага юм.
Гишүүнчлэл
НЭГДЬЕ!
Гишүүнээр элсэх
МХТХ-нд гишүүнээр элсэхийг хүсвэл Холбооны дүрэмтэй танилцаж, зөвшөөрсөн, Монгол улсын 18 нас хүрсэн иргэн, сайн дурын үндсэн дээр элсдэг.
Хамтрагч байгууллагууд
МХТХ-ны гишүүдэд тусгай урамшуулалтай үйлчилгээ үзүүлдэг олон байгууллагуудтай МХТХ хамтран ажилладаг. Аяллын хөтөч тайлбарлагчдын ажлын онцлог, нөхцлийг ойлгон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.
Ажлын хэсэгт нэгдэх
МХТХ ажлын хэсгийн хороод ТУЗ-ын хурлаар баталгаажуулсан төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхдээ сайн дурын үндсэн дээр бүрдүүлсэн ажлын хэсгүүд бүрдэж, ажилладаг. Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн мэдлэг ур чадвар олгох, мэдээ мэдээллээр хангах үйлсэд хувь нэмэрээ оруулахыг хүсвэл манай үүд хаалга үргэлж нээлттэй байна.
МХТХ ДЭМЖИГЧ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
МХТХ-ны үйл ажиллагааг дэмжигч, хандивлагч байгууллагуудын жагсаалттай эндээс танилцана уу.
МХТХ-ны дэмжигч гишүүн байгууллагууд нь Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэн түрүүнд хүлээн авах, сургалт үйл ажиллагаанд хөнгөлөлт эдлэх, вебсайт дээр өөрийн мэдээллээ хүртээх, шинээр амжилттай төгссөн суралцагчдын талаар мэдээлэл хүлээн авах зэрэг онцгой давуу эрх эдэлдэг дэмжигч, хандивлагч байгууллагууд юм. Та МХТХолбоонд Дэмжигч гишүүнээр элсэхийг хүсвэл имэйл бичиж бидэнтэй холбогдоно уу.
ХОЛБОО БАРИХ
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Пийс Оффис, 1714 тоот
99168741, 86180226
Монголын аяллын хөтөч тайлбарлагчдын нэгдсэн мэдээллийн сан
Монгол улсад хэдэн хүн аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгааг хараахан тогтоогүй байна. Иймд МХТХолбооноос тус мэргэжлээрээ идэвхтэй ажиллаж байгаа АХТ-ын тоог гаргах ажлыг Монголын тур операторуудын тусламжтайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна. Та өөрийн компанид ажилладаг аяллын хөтөч тайлбарлагчдыг бүртгүүлнэ үү. Тус мэдээллийг зөвхөн нэгдсэн статистик гаргах зорилгоор ашиглах бөгөөд хувь хүн ба байгууллагын нууцыг чандлан хадгална. Хүн тус бүрийг оруулаад илгээх товчийг дарна уу. Баярлалаа.